x

О.Цогтгэрэл: МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан "Нийслэл орон нутгийн хөгжлийн бодлого" биелэлээ олсонгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. 

Хуралдаанаар Ардчилсан намын бүлгээс намын бүхий л салбар нэгж, гишүүддээ нээлттэй хандаж, хамтарч ажиллах уриалгын төсөл, Газрын багц хуульд завсарлага авсан тухай болон Эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн "Нийслэл, орон нутгийн хөгжлийн бодлого" хэсгийн биелэлтийн мэдээллийг тус тус сонсон байна. 

Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчид хандаж ажиллавал бүлэг бүрэн нээлттэй байх болно. Нийгэмд тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг ч хийх боломжтой. Мөн талцалтай байгаа талуудын хоорондох уулзалтад бүлгийн гишүүд нээлттэй оролцох болно.

Газрын тухай хууль бол Үндсэн хууль, Иргэний хуулийн дараа орох хэмжээний том хууль. Гэтэл боловсруулалт маш муу. Газар чөлөөлөлттэй холбоотой асуудал байна. Үндсэн хуулийн үзэл санаа, хувийн өмчийг хуулиар хамгаална, дээдэлж ажиллана гэх зарчмыг зөрчсөн байж болох заалтууд. Мөн орон нутгийн өөрөө удирдах ёсны эрх хэмжээний заалтууд, түүнчлэн бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой асуудлыг огт хөндөөгүй байсан. Иймд манай бүлэг тав хоногийн завсарлага авсан” гэв.

Мөн тэрээр тав дахь долоо хоногтоо асууж буй МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтээс "Нийслэл, орон нутгийн хөгжлийн бодлого" хэсгээс онцлохдоо “Улсын хэмжээнд нэг ч жишиг сумын төсөл хэрэгжүүлээгүй. Мөн 21 аймагт 5000 түрээсийн орон сууц барина гэсэн. Энэ төсөл мөн л хэрэгжээгүй. Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлнэ гэсэн. Энэ асуудалд 2016 оноос хойш ИТХ, Иргэдийн нийтийн хурал хэлбэр төдий байх эсэх нь эргэлзээтэй. Иргэдийн хурал гэж гарч ирээд, Засаг даргаа томилдог байсан бол сая Ховд аймгийн Засаг даргыг Ерөнхий сайдын саналаар өөрчиллөө. Санхүүгийн эрх мэдлийн хувьд 21-ээс зургаахан аймаг л бие даасан байна. Бусад нь татаас авдаг. Газрын хуулиас эхлээд УИХ-д шинээр хэлэлцэж буй хууль бүхэнд орон нутагт ажиллаж байгаа газруудыг босоо тогтолцоотой болгож, төвөөс, яамдуудаас томилно гэж тусгасан. Бид 1990-ээд онд төвлөрсөн эрх мэдлийг задалж, орон нутагт бие дааж хөгжье гэсэн боловч өнгөрсөн зургаан жил ухралт хийлээ.

Аймаг бүрт "Нутгийн зам" хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн боловч хэлэх ч үг алга. Асар их урагшлалт биш ухралт гарж байна. Түгжрэл, утаа гэх мэт олон асуудлыг МАН шийдэж чадаагүй. Эрх баригчдын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард түмэн эргэн нэг харж, дүгнэлт хийгээсэй” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top