Хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнөөс эхлэн Катар улс хүний эрхийн талаарх шүүмжлэл, тэр дундаа авторитар хаант засаглал ижил хүйстнүүдийн хайрын харилцааг гэмт хэрэгт тооцож, цагаач ажилчдыг зүй бусаар хохироосон зэрэг шүүмжлэлд өртсөөр байна.
Гэвч зарим Катарчууд хүний эрхийг зөрчиж байгааг хүлээн зөвшөөрсөн ч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр нүүр гарган арьсаа хамгаалаж өрөөсгөл үзэл, дорно дахины үзлээр өөрсдийгөө бамбайлж байна.
Францын нэгэн сурвалжлагч телевизийн хөтлөгчөөс тус улсын талаарх сэтгэгдлийг нь асуухад “Маш олон сүм хийдтэй” гэж хариулжээ. Лондоны "Таймс" сонины гэрэл зургийн тайлбарт "Катарчууд барууны хувцастай эмэгтэйчүүдийг эх орондоо харж дасаагүй байна" гэж бичээд дараа нь энэ өгүүлбэрийг өөрчилсөн байна.
Катарт 10 жил ажилласан сэтгүүлзүйн дэд профессор Жастин Мартин "Арабын бүх оронд олон сурвалжлагч нэг дор цуглардаг. Энэ бол зүгээр л харгис мунхаглал ба дорно дахины үзлийн хослол юм" гэж сэтгэгдэл үлдээжээ.
Дэлхий нийтэд өөрсдийгөө мэдээлэх нь ховор орны хувьд сурвалжлага нь асар их байсан юм. Дэлхий нийтийн анхаарлыг ингэж их татсан нь Катарын албаныхан тэмцээнийг зохион байгуулахыг хүссэн шалтгаан юм. Гэхдээ хэвшмэл ойлголтыг эсэргүүцэхийн оронд олон сурвалжлага эсрэгээр нь хийгдэж байгаа бололтой.
Дэлхийн аваргын мэдээ шинэчлэл:
-
Аргентин Мексикийг 2:0-ээр хожсоноор боломжоо эргүүлэн авч, өөрийн од Лионель Мессид тэмцээнд түрүүлэх боломжийг олгов.
-
Коста Рика Японыг 1:0-ээр хожсон. Марокко Бельгийг 2:0-ээр хожсон. Хорват Канадыг 4:1-ээр буулган авлаа. Мөн Иран Уэльсийг 2:0-ээр хожсон.
-
АНУ-ын шигшээ баг Английн эсрэг хүч үзэж, 0:0-ээр тэнцсэн.
-
Японы хөгжөөн дэмжигчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх ялалтын дараа цэвэрлэгээ хийсэн тухай цахим ертөнцөөр шуугиан дэгдээв.
Б.Бүжлхамаа