#MeToo-ийн хэргээр баривчлагдахаасаа өмнө Крис Ву олон шүтэн бишрэгчидтэй, брэндийн гэрээ хэлэлцээрүүдтэй Хятадын хамгийн алдартай хүний нэг байлаа.
Нэгэн цагт Хятадын хамгийн алдартай энтертайнмэнт оддын нэг байсан Канадын Хятадын поп дуучин Крис Вуг Бээжингийн шүүх хүчингийн хэрэгт буруутгаж, өнгөрсөн баасан гаригт 13 жилийн хорих ялаар шийтгэжээ. Энэ нь тус улсын #MeToo-ийн заргын хувьд хамгийн нэр хүндтэй яллалтын нэг болжээ.
Бээжингийн Чаоян дүүргийн ардын шүүх олон нийтийн сүлжээгээр хийсэн мэдэгдэлдээ Крис Вуг 2020 онд гурван удаа согтуурсан эмэгтэйг гэртээ далимдуулан авчирч, тэдэнтэй хүчээр бэлгийн харьцаанд орсон хэргээр буруутгаж, мөн "олныг цуглуулж садар самуун үйл ажиллагаа явуулсан" гэж мэдэгдэв.
Хятадад Ву Ифан гэгддэг ноён Крис Ву 2021 онд баривчлагдахаасаа өмнө олон нийтийн сүлжээнд хэдэн арван сая дагагчтай супер од байсан юм. Хятадад төрж, Канадад өссөн тэрээр загвар өмсөгч, дуучин, жүжигчнээр амжилттай бие даасан карьераа эхлүүлэхээс өмнө Солонгосын EXO поп хамтлагийн гишүүн болсноор алдар нэрд хүрсэн юм.
Тэрээр Bulgari, Louis Vuitton, Porsche зэрэг дотоодын болон олон улсын арав гаруй алдартай брэндүүдийн нүүр царай байв.
Гэвч түүний супер кареер 18 настай их сургуулийн оюутныг, ажил мэргэжлийн боломжийн талаар ярилцана гэж гэртээ уриад, улмаар бэлгийн харьцаанд орохын тулд архи уулган согтоосон, үйлдсэн гэж буруутгаснаар шалдаа буув.
Хорирогч Ду Мэйжу Крис Вуг бусад залуу эмэгтэйчүүдэд ч мөн ийм зүйл хийсэн гэж итгэж байгаагаа хэлжээ.
Б.Бүжлхамаа