x

Тансаг брэндийн худалдан авалтын нас хамаагүй залуужиж байна

Сара Дэвис өнгөрсөн зун гэр бүлээрээ Нью-Йоркт иржээ. Түүний 18 настай хүү нь зүгээр л Nike брэндийн дэлгүүр үзэхийг хүссэнгүй. Түүний үнэхээр харахыг хүссэн зүйл бол урт дараалалд зогсож байсан ч гэсэн Бруклин дахь Nike x Louis Vuitton брэндийн тансаг далгүүр байсан юм.

“Air Force 1” загварын 47 хос гутлыг дэлгэсэн уг үзэсгэлэн нь талийгаач загвар зохион бүтээгч Виржил Аблохын сүүлчийн төсөл байв. Аблохын өөр нэг Nike-ын хамтран бүтээсэн ижил төстэй гутал саяхан Sotheby's дээр нэг хос нь 100 мянга гаруй доллараар зарагджээ.

Милленайлсын хувьд Abercrombie & Fitch, Nike, PacSun, Gap зэрэг брэндүүд өсвөр насанд нь дажгүй брэндүүдийн гол тулгуур болж байсан бол одоо Z үеийнхний хувьд тэдний дуртай хувцас загварын тухайд Демна Гвасалиа, Глен Мартенс, Алессандро Мишель (Баленсиагаги, Y-Project болон Gucci дизайнерууд) нарыг нэрлэх нь бараг л байдаг шахуу зүйл болжээ. 

Fashionphile хэмээх тансаг хэрэглээний платформыг үүсгэн байгуулсан Дэвис "Хүүгээ болон түүний найзуудыг ямар их тансаглалд дуртайг анзаарахгүй байхын аргагүй" гэж хэлэв.

Тэрээр "Намайг өсөж торних үед тансаг хэрэглээ бол чинээлэг хүмүүсийн оролцдог зүйл байсан. Хүртээмжтэй нэвтрэх цэг цөөхөн байсан. Өсвөр насныхан тансаг дэлгүүр хэсэх нь бүү хэл сонирхдоггүй байсан. Бүр цөөхөн нь худалдаж авч чаддаг байсан" гэв.

Үе үеийнхний энэ огцом ялгаа санамсаргүй тохиолдоогүй. Тансаг зэрэглэлийн худалдан авагчдын баазыг залуу үйлчлүүлэгчдэд нээх зоримог, олон арван жилийн өөрчлөлт нь энэ салбарыг эрс тэсрүүлж, тансаг хэрэглээний бизнесийг өөрчилсөн.

Баленсиага бөмбөгний даашинз зарж эхэлсэн байж магадгүй ч гудамжны хувцасыг маш сайн өөрчилж, пүүз, даавуун уут зэргийг худалдаалж байна. Дээд зэрэглэлийн арьсан цүнхний мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн Louis Vuitton 2017 онд Supreme-тэй хамтран ажиллаж, илүү залуу хүмүүст хандсанаар салбарынхныг гайхшруулсан. Одоо цуглуулгандаа хөвөн нэхмэл цамц, үнэртэн зэргийг тогтмол оруулж байгаа.

Bain & Co. зөвлөх фирм болон Италийн тансаг зэрэглэлийн барааны холбоо Altagamma хамтран хийсэн судалгаагаар 2019 онд Хойд Америкийн тансаг зэрэглэлийн худалдан авагчдын 40 хувт, дэлхийн хэмжээнд 44 хувийг мянганыхан болон Z үеийнхэн эзэлж байна. Эдгээр үеийнхэн 2025 он гэхэд дэлхийн тансаг хэрэглээний зах зээлийн 70 орчим хувийг эзлэх төлөвтэй байна.

Хятадын тансаг зэрэглэлийн зах зээлийн залуу байдал улам хурц болсон. BCG & Tencent-ийн хамтарсан судалгаагаар 2015 онд Хятадад тансаг хэрэглээний хэрэглэгчдийн гуравны хоёр нь 35-аас доош насныхан байсан бол 2021 он гэхэд зах зээл улам залуужсан байна. Өнгөрсөн онд Хятадын тансаг хэрэглээг худалдан авагчдын тал хувь нь 1990 оноос хойш төрсөн хүмүүс байжээ.

Хэрэглэгчийн баазаа ийнхүү өргөжүүлснээр дэлхийн тансаг зэрэглэлийн салбарын орлого 2000 онд 43 тэрбум евро (44 тэрбум доллар) байсан бол 2021 онд 130 тэрбум евро (133 тэрбум доллар) болж гурав дахин өсчээ. Энэ нь LVMH-ийн дарга Бернард Арногийн хөрөнгийг өсгөж, дэлхийн хамгийн баян хүмүүсийн эхний гурван байрыг эвтэйхэн хадгалж байна. 

Мөн тансаг хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой хэвээр байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд тус салбарын залуучуудад чиглэсэн стратеги нь тансаг хэрэглээний зах зээлийг хоёр дахин нэмэгдүүлж, 365 тэрбум евро (374 тэрбум доллар) болгожээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв
Top