ОХУ-ын нэн чухал дэд бүтцэд цохилт өгөх шинэ давалгааны дараа Украины ихэнх хэсэг цахилгаангүй боллоо. Оросын пуужин өмнөд нутгийн төрөх тасгийг дэлбэлсний улмаас 10 хүн амиа алдсаны дотор нярай хүүхэд байжээ.
Оросын сүүлийн пуужингийн цохилт нь хэдэн долоо хоногийн турш хийсэн хамгийн их хохиролтой довтолгооны нэг болж, Киев болон бусад хотыг эрчим хүчгүй болгов. ЗХУ-ын үеийн цахилгаан эрчим хүчний систем нь Украины системтэй холбогдсон Молдав улсад ч мөн эрчим хүч тасарсан байна.
Украины гурван атомын цахилгаан станцыг хаасан гэж эрх баригчид мэдэгдээд буй.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский цахилгаан эрчим хүчний сүлжээ “асар том” хохирол амсаж байна гэж мэдэгдэв. Тэрээр "Ялагдашгүй цэгүүд" нэртэй цахилгаан тасарсан тул үндсэн үйлчилгээ үзүүлэх олон мянган түр төвүүдийг бэлтгэх үндэсний аяныг зарласан байна.
Б.Бүжлхамаа