АНУ-ын армийн хурандаа байсан Дуглас Макгрегор Grayzone хэвлэлд ярихдаа, Украины зэвсэгт хүчин асар их хохирол амсч буйг дурьджээ.
Ерөнхийлөгч Жо Байден болон бусад албан тушаалтнууд Украин ялна гэж алдаатайгаар дүгнэж байгааг тэр онцолсон байна. Украины арми амжилт олохгүй байна гэж тэр үзжээ.
Тэрээр "Тэд зуун мянга гаруй хүнээ алдаж, хэдэн зуун мянган цэргээ шархдуулсан. Асар их тооны тоног төхөөрөмж сөнөөгдсөн буюу хулгайлагдсан. Тэд одоо сүүлчийн амьсгаагаа тавьж байна. Одоо Оросын сүйрлийн цохилт хэзээ ирэхийн хүлээж байна" гэжээ.
Хэд хоногийн өмнө, Украины нөөцийн хүчин командлалын тушаал биелүүлэхээс татгалзсан учир нь тэдний буудан цээрлүүлсэн мэдээ байна. Украины Зэвсэг хүчин хохирлоо нуун цэргийн мөнгийг хулгайлан шамшигдуулж байна гэж ЛАУ-ын Ардын цагдаагийн хүчний офицер Андрей Марочко мэдээлжээ.
М.ЦОГТ