Оросын далайгаар тээвэрлэгдэх нефтьд Европын холбооны тавьж буй хориг нь Азийг чиглэсэн далайн тээврийн замыг шинэчлэн өргөжүүллээ. Нефть зөөх супер танкер хөлгүүдийн ашиг орлого сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр өсчээ. Одоо 99,6 мянган ам.долларын төвшинд хүрсэн гэж дэлхийн хөлөг онгоцны томоохон брокер Clarkson Research Services Ltd. мэдэгдсэнээс иш татан Bloomberg мэдээлжээ.
"Салбарын гол үзүүлэлт тээвэрлэглэгдсэн ачааны хэмжээг туулсан замын уртаар үржүүлсэн тонн-мили нь энэ жилд 4,3 хувиар нэмэгдэн супер танкер хөлөг онгоцны өдөр тутмын ашиг нь 99,628 доллар болжээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилд энэ үзүүлэлт дөрөв дахин өссөнийг харуулж байна" хэвлэлийн материалд өгүүлжээ. Европ хүртэл богино замаар зөөж байсан нефть одоо Ази хүртэл их замыг туулах болсон ба ирэх хоёрдугаар сараас хэрэгжиж эхлэх ЕХ-ны Орос нефтийн далайн тээвэрт тавих эмбарго нь хямралыг улам гүйнзгийрүүлнэ.
Хөлөг онгоцны түрээсийн үнэ нь ойрын жилдээ өндөр байхыг шинжээчид хэлж байна.
М.ЦОГТ