Спортын судалгааны олон улсын төв (CIES) Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй шигшээ багуудын үнийг гаргасан байна. Ням гаригт гараагаа эхэлсэн ДАШТ-ний хамгийн өндөр үнэтэй бүтэцтэй шигшээ нь Английнх болж байна.
Хөлбөмбөгийг үндэслэгчийн багийн үнэ нь 1,499 тэрбум евро. Дарааллаад Бразилийн шигшээ (1,455 тэрбум евро), Францын шигшээ (1,337 тэрбум евро) бичигджээ.
ДАШТ-ний хамгийн үнэтэй Топ-10 нь ингэж харагдана.
1. Англи – 1,499 тэрбум евро;
2. Бразиль – 1,455 тэрбум евро;
3. Франц – 1,337 тэрбум евро;
4. Испани – 1, 201 тэрбум евро;
5. Португаль – 1,154 тэрбум евро;
6. Герман – 1,020 тэрбум евро;
7. Нидерланд – 756 сая евро;
8. Аргентин – 748 сая евро;
9. Уругвай – 590 сая евро;
10. Бельги – 562 сая евро.
Хөлбөмбөгийн ДАШТ арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 18 хүртэл явагдана.
М.ЦОГТ