АНУ-д хийгдсэн шинэ судалгаагаар 2016 оноос хойш амиа хорлох бодолтойгоор үйлдэл хийж, түргэн тусламжийн өрөөнд эмчлүүлэхээр ирсэн хүүхдийн тоо 59 хувиар өссөн байна. Судлаачид хүүхдүүдэд зориулсан сэтгэл зүйн үйлчилгээний эрэлт хэрэгцээг дээд хэмжээнд хүргэсэн энэ өсөлтийг "ковид-19" цар тахлын өмнөөс эхэлсэн болохыг тогтоожээ.
Цар тахлын үр дагавар болох өсвөр насныханы амиа хорлолт томчуудын анхаарлыг томоор татав. Өнгөрсөн зургадугаар сард Байдены засаг захиргаа сүүлийн үед хүүхдүүдийн дунд сэтгэл гутрал, түгшүүр, амиа хорлох бодол нэмэгдэж байгааг "урьд өмнө байгаагүй сэтгэцийн эрүүл мэндийн хямрал" гэж нэрлэсэн байдаг.
Судлаачид 2016 оны 1-р сараас 2021 оны 6-р сарын хооронд Иллинойс мужийн яаралтай тусламжийн хэлтэст амиа хорлохоор тусламж хүссэн 5-19 насны хүүхдүүдийн дунд судалгаа явуулжээ.
Энэ хугацаанд 81051 хүүхэд "амиа хорлохыг оролдсон" гэдэг оноштойгоор яаралтай тусламжийн тасагт хандсан байна. Эдний дөрөвний нэг орчим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.
Судалгаанаас харахад 2016-2017-2019 оны хооронд амиа хорлох бодолтойгоор эмнэлгийн тусламж авах нь 59 хувиар өссөн байна. Амиа хорлох нь гол онош болсон тохиолдол 34,6- 44,3 хувь болж өссөн байна.
2019 оны намраас 2020 оны намрын хооронд амиа хорлох бодлын улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо мөн 57 хувиар өссөн байна.
"Ковид тахал өвчнөөс өмнө сэтгэцийн эрүүл мэндийн асуудал чухал сэдэв байсан. Одоо бол үнэхээр онцолж хэлмээр байна. Маш их сэтгэл түгшээж байна” гэж судалгааны хамтран ажиллагч, хүүхдийн эмч, доктор Одри Брюэр хэлэв.
Тэрээр мөн "Харамсалтай нь жил ирэх тусам бид ердийнхөөс илүү олон хүүхэд амиа хорлох бодол тээж байгааг хэлж байна. Миний туршлагаар 5 настай хүүхдэд хүртэл амиа хорлох санаатай холбоотой асуудал гардаг, ийм гэж бид төсөөлөө ч үгүй" гэсэн юм.
Б.Бүжлхамаа