Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа Украинд нэмэлт тусламж болгон дахин 37,7 тэрбум доллар гаргахыг Конгрессаас хүсчээ.
"Ерөнхийлөгч Жо Байден Украинд онцгой тусламж болгон дахин 37 тэрбум гаруй доллар гаргахыг конгрессаас гуйлаа" гэж Associated Press агентлаг мэдээлжээ.
Блумберг агентлагийн онцолсноор, энэ хүсэлтийг хоёр танхимд нь ардчилагч нар давамгайлж байгаа өнөөгийн конгресс шийдэх эерэг аж.
"Өнөөдрийн байдлаар, өмнө нь Конгрессийн гаргасан хөрөнгийн дөрөвний гурвыг буюу оны эцэс хүртэл зарлагдахаар болсон байгаа. Оны эцэс рүү бид түүнээс ч их мөнгө гаргах шаардлагатай байгаагаас бид Конгресст хандан нэмэлт зарлага гаргахыг хүсч байна. Үүгээр ихээхэн эмзэг амьдарч байгаа хүмүүс тэднийг аврах тусламжийг авах болно" гэж Цагаан ордны Захиргаа, төсвийн албаны Шаланда Янгийн Конгресст илгээсэн хүсэлтийн дагалдах захидалд өгүүлжээ.
Хичнээн хэмжээний мөнгө хүсч буйгаа Цагаан ордон мэдээлээгүй ч Reuters агентлаг $37,7 тэрбум долларын талаар яригдаж байгаа гэжээ.
М.ЦОГТ