Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин хоёрын Их 20 уулзалтан дээр адилхан цэцгэн хээтэй усан үзмийн өнгөтэй цамц өмссөн байсныг "хуйвалдаан" хэмээн Daily Mail сонины сэтгүүлчид нэрлэжээ.
"Хятадын дарга Ши Жиньпин, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёр өөрийн орнуудын нөхөрсөг харилцааг загварын зоригтой үзүүлэлтээр харууллаа" гэж Daily Mail сонин онцолжээ.
Мөн энэ цагаар сэтгүүлчид Их Британийн ерөнхий сайд Риши Сунак, түүний Канад түнш Жастин Трюдо хоёр адилхан улаан өнгийн цамцтай байсныг олж хараад тэднийг Киевын хэрэг явдлаар эв нэгдэлтэйг үзүүлсэн хэрэг гэж үнэлсэн байна.
М.ЦОГТ