Хэрэв та Японы баруун хэсэгт орших Хёго мужийн Такасаго хотын Асахияа хэмээх гэр бүлийн махны дэлгүүрээс нэг хайрцаг хөлдөөсөн Кобе үхрийн махан крокет захиалбал таны захиалгыг баталгаажуулах хүртэл дахиад 30 жил шаардагдана.
Андуурч эсвэл алдаж бичээд 30 гэж байгаа юм биш шүү, гучин он жилүүдэд хүлээнэ.
1926 онд байгуулагдсан Асахия нь Дэлхийн II дайны дараах жилүүдэд үхрийн махан крокет дэлгүүрийн тавиур дээр элбэг болохоос ч өмнө Кобе үүлдрийн үхрийн мах мөн Хёго мужийн бусад махан бүтээгдэхүүнийг хэдэн арван жил худалдаалж байжээ.
Гэвч 2000-аад оны эхэн үед л энэхүү гүн шарсан төмс, үхрийн махан банш интернэтэд шуугиан тарьж, улмаар худалдан авагчдад хөх инээд хүрэм удаан хүлээхэд хүргэсэн юм.
Ашиггүй бизнесийн санаа
Маш их эрэлттэй "Extreme Croquettes" нь Асахияд байдаг Коби үхрийн махны дөрвөн төрлийн крокетийн нэг юм. Гурван арван жил хүлээж чадахгүй тийм үү? Дэлгүүрийн Premier Kobe Beef Croquettes одоогоор дөрвөн жилийн хүлээлгийн жагсаалтад байна.
Асахиягийн гурав дахь үеийн эзэн Шигеру Нитта "Бид 1999 онд онлайн дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн. Тэр үед бидэнд "Extreme Croquettes"-ийг туршилтын журмаар санал болгосон" хэмээн тайлбарлав.
Хёого хотод өссөн Шигеру Нитта багаасаа аавтайгаа хамт нутгийн ранче, үхрийн махны дуудлага худалдаанд оролцдог байжээ.
Тэрээр 1994 онд 30 настайдаа ааваасаа тус дэлгүүрийг шилжүүлэн авсан байна.
Хэдэн жилийн турш цахим худалдааг туршиж үзсэнийхээ дараа тэрээр үйлчлүүлэгчид үхрийн махыг онлайнаар их хэмжээний мөнгө төлөн худалдаж авахдаа нэг л эргэлзэнгүй байгааг ойлгов. Яг тэр үед л Шигеру Нитта зоригтой шийдвэр гаргасан байна.
Тэрээр энэ талаар "Бид Extreme Croquettes-ийг нэг ширхэгийг нь 270 йен (1.8 доллар) үнээр зарсан... Зөвхөн үхрийн мах нэг ширхэг нь ойролцоогоор 400 йен (2.7 доллар) үнэтэй. Бид хямд үнэтэй, амттай croquettes хийсэн бөгөөд энэ нь манай дэлгүүрийн үзэл баримтлалыг харуулсан стратеги болоод зогсохгүй үйлчлүүлэгчдэд croquettes таалагдаж, манай Коби үхрийн махыг хэрэглэж үзснийхээ дараа худалдаж авна гэж найдаж байсан юм" хэмээв.
Эхэндээ санхүүгийн алдагдлаа хязгаарлахын тулд Асахия долоо хоног бүр дэлгүүрийнхээ хажууд байрлах гал тогоондоо ердөө 200 ширхэг крокет үйлдвэрлэдэг байжээ.
Шигеру Нитта "Бид таньдаг хүмүүсийн өсгөсөн үхрийн махыг зардаг. Манай дэлгүүрт Кобе үхрийн мах, Коби гахайн мах, Тажима тахиа гэх мэт зөвхөн Хёго мужид үйлдвэрлэсэн мах зардаг. Намайг эзэн болохоос ч өмнө энэ дэлгүүрийн хэв маяг ийм л байсан" гэв.
Үнэн хэрэгтээ Ниттагийн өвөө Хёгогийн өөр нэг алдартай Вагюү үрждэг газар болох Санда руу гар тэргээр дугуй унаж, өөрөө бүтээгдэхүүнээ авдаг байжээ.
Энэ талаар Шигеру Нитта "Тэр үеэс хойш манай дэлгүүр орон нутгийн үхрийн мах үйлдвэрлэгчидтэй холбоотой байсан тул эндхийн иргэд мужийн гаднаас мах авах шаардлагагүй болсон" гэв.
Үйлдвэрлэл нэмэгдсэн, мөн нэр хүнд ч өсч байна
Extreme Croquettes-ийн хямд үнэ нь найрлагын чанараас үл хамаарсан. Тэд ямар ч хадгалах бодисгүйгээр өдөр бүр шинэхэн croquettes-ийг бэлтгэгддэг. Орц нь гунжин үхрийн А5 зэрэглэлийн Кобе үхрийн мах, орон нутгийн фермээс авсан төмсөөс бүрддэг.
Нитта өөрийн түүхий эд болох нутгийн төмс боловсорсны дараа төмсний ишийг үнээнүүдэд өгч, мөчлөг үүсгэнэ.
Эцэст нь түүний өвөрмөц үзэл баримтлал нь нутгийн иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татсан. 2000-аад оны эхээр Асахиягийн croquettes-ийн тухай мэдээлэл гарахад тэдний нэр хүнд огцом өсжээ.
Шигеру Нитта "Хүлээлтийн хугацаа 14 жил гаруй болсон тул бид 2016 онд зарахаа больсон. Бид захиалгыг зогсоох талаар бодож байсан ч үргэлжлүүлэн санал болгохыг хүссэн олон дуудлага ирсэн" гэв.
Асахия 2017 онд эдгээр croquettes-ийн захиалгыг дахин авч эхэлсэн ч үнээ өсгөжээ.
Шигеру Нитта "Тэр үед бид хэрэглээний татвараа оруулаад үнийг 500 йенээс (3.4 ам. доллар) 540 юань (3.7 ам. доллар) болгож өсгөсөн. Гэвч Кобе үхрийн мах экспортолж эхэлснээс хойш үхрийн махны үнэ хоёр дахин өссөн харин крокетийн үнэ өөрчлөгдөөгүй тул үйлдвэрлэл нь алдагдалтай ажиллаж байна" гэж хэлэв.
Мөн долоо хоногт 200 крокет үйлдвэрлэдэг байсныг өдөрт 200 крокет болгон нэмэгдүүлсэн байна.
Энэ талаар Шигеру Нитта "Бодит байдал дээр Extreme Croquettes нь бусад бүтээгдэхүүнээс хамаагүй илүү алдартай болсон" хэмээн өөрийнх нь бизнес ашиггүй ажиллаж байгаа ч нүүр дүүрэн инээв.
Мөн тэрээр "Бид илүү олон хүн авч, илүү хурдан крокет хийх ёстой гэж сонсдог ч ажилчдаа хөлсөлж, илүү их үйлдвэрлэж алдагдалд оруулдаг дэлгүүрийн эзэн болохгүй байя гэж бодож байна ... Үйлчлүүлэгчдээ хүлээлгэж байгаад зовниж байгаа. Бас би аль болох хурдан, хурдан крокет хийхийг хүсч байна. Гэхдээ би тэгвэл дэлгүүр дампуурна" гэсэн юм.
Аз болоход Нитта крокет амталж үзсэн хүмүүсийн тал орчим хувь нь Коби үхрийн махаа захиалдаг тул маркетингийн оновчтой стратеги болсон аж. Ниттагийн эрхэм зорилго бол Коби үхрийн махыг илүү олон хүн амтархан идэх гэв.
Таван ширхэг багтсан Extreme Croquettes-ийн хайрцаг бүр нь 2700 иен буюу 18.40 ам.доллараар зарагддаг байна.
Энэ өдрүүдэд крокет авч байгаа үйлчлүүлэгчид 10-аад жилийн өмнө захиалгаа өгсөн байх жишээтэй. 30 жилийн хугацаанд ашиггүй захиалгын жагсаалттай байх нь ялангуяа Кобегийн үхрийн мах болон ажиллах хүчний үнэ өссөөр байгаа энэ үед стресстэй байж болно. Гэхдээ илүү чухал зүйл нь энэ бүхэн Нитаг үргэлжлүүлэхэд түлхэц өгдөг ажээ.
Тэрээр "Би интернетээр крокет зарж эхлэхэд алслагдсан арлуудаас олон захиалга ирсэн. Тэдний ихэнх нь Коби үхрийн махны талаар зурагтаар сонссон ч хэзээ ч авч байгаагүй, учир нь тэд хэрвээ мах амталж үзмээр байвал хол хот руу аялах хэрэгтэй болдог. Би энэ бэрхшээлийг ойлгосон. Коби үхрийн мах идэж үзээгүй маш олон хүмүүс байсан. Тийм учраас би туршилтын журмаар croquettes санал болгосоор байсан. Хэрэв тэдэнд таалагдвал Коби үхрийн махны захиалга нэмэгдэнэ. Тийм учраас би анхнаасаа үүнийг эхлүүлсэн. Тиймээс бизнесийн энэ модел хомсдол байсан эсэх нь надад огт хамаагүй" гэв.
Хэрвээ та одоо үхрийн махан крокетийг амтлахыг хүсвэл яах вэ?
Асахия одоо Такасаго хот дахь анхны дэлгүүр болон Кобе хотод байрлах хоёр байршилтай. Түүний хөлдөөсөн үхрийн махан крокетийг зөвхөн дотооддоо ачдаг. Асахия голдуу махны худалдаа эрхэлдэг ч Нитта аялагчид Кобе дэлгүүрт зочилж, ойр орчмын гудамжны нэрээр нэрлэгдсэн "Тор зам" болон "Китанозака" крокет гэх хоёр төрлийн бэлэн хөнгөн зууш зардаг байна.Шигеру Нитта "Бид махыг 40 хоног, төмсийг нэг сар хадгалдаг бөгөөд ингэснээр илүү амттай болно. Хүмүүс бага зэрэг хооллох боломжтой жижиг талбайтай болмоор байна. Манай Коби дэлгүүр бол жуулчдын газар болсон. Гэхдээ ресторантай болвол мах нийлүүлдэг хөрш ресторанууд бухимдах байх" гэсэн юм.
М.ЦОГТ