x

Парис Европын хамгийн том хөрөнгийн зах зээл болжээ

Дэлхий дахинд болж буй үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

  • Ши Жиньпин, Жо Байден нар хэлэлцээ хийлээ. Байденыг албан тушаалдаа орсноос хойш анх удаа Хятад, Америкийн ерөнхийлөгч нар биечлэн уулзаж, харилцаагаа тогтворжуулах “нялх алхам” хийв. Тэд уур амьсгалын асуудлаарх хамтын ажиллагаа, дипломат арга хэмжээний талаар амлалт өгөв.

  • Парис Лондонг ардаа орхин Европын хамгийн том хөрөнгийн зах зээл болжээ. Их Британийн санхүүгийн төв 2003 онд өндөр инфляци, эдийн засгийн уналт ойртож, бүртгэлүүд эхэлснээс хойш анх удаа дээд байрнаасаа уналаа. Энэ хоёр улстай холбоотой өрнөсөн дэлхий дахины чухал мэдээ гэвэл ​​Их Британи Францад жил бүр 8 сая фунт стерлинг буюу 9.4 сая доллар нэмж төлөхөөр болсон бөгөөд жижиг завин дээрх цагаачдыг Английн сувгийг гаталж Британийн эрэгт хүрэхийг зогсоохын тулд эргүүлийн хяналтыг нэмэгдүүлэхээр болжээ. Лондон, Парис хотууд энэ замыг удирдаж буй хүний наймааны бүлэглэлүүдтэй хэрхэн тэмцэх талаар удаан хугацааны турш маргалдсаар байгаа бол хэдэн арван мянган орогнол хүсэгчид өргөдлөө шийдвэрлэх гэж олон жил хүлээж байна.

  • Чарльз хаан дүү нараа Төрийн зөвлөх болгохыг хүслээ. Их Британийн парламент зөвшөөрвөл гүнж Анн, хунтайж Эдвард нар түүний нэрийн өмнөөс хааны албан ёсны үүргийг гүйцэтгэх боломжтой болно.

  • Binance криптовалютын салбарт нөхөн сэргээх сан байгуулахаар болжээ. Тус нөхөн сэргээх сан нь өмнөх долоо хоногт тус салбарыг доргиосон FTX-ийн ослын нөлөөг даван туулахад бусад төслүүдэд туслах зорилготой юм.

  • Твиттер 4400 орчим гэрээлэгчийг сануулгагүйгээр ажлаас нь халснаас хойш хэд хоногийн дараа Амазон 10 мянган ажилчдаа ажлаас чөлөөлөх болсныг мэдэгджээ. 10 мянга гэдэг тоо бол технологийн аварга компанийн түүхэн дэх хамгийн том ажлын байрны цомхотгол. Энэ мэдээ дэлхийн толгой баян Амазоноос нэр, дөрөө хорших, харших Жефф Безос хөрөнгийнхөө ихэнх хэсгийг буяны үйлсэд зориулахаар төлөвлөж байна гэдэг мэдээтэй нэг өдөр давхцаж гарлаа. Амазоны үүсгэн байгуулагч, тэрбумтан тэрээр 124 тэрбум ам.долларынхаа дийлэнх хувийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхийн эв нэгдлийг дэмжихэд зориулна гэж мэдэгджээ.

  • BMW компани Хятадад цахилгаан машины батерейны үйлдвэрлэлээ өргөжүүлж байна. Германы автомашин үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том цахилгаан автомашины зах зээлд Tesla болон бусад брэндүүдтэй өрсөлдөхийн тулд 1.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэлээ.

  • 2024 оны Парисын Олимпын наадмын сахиус бэлэг тэмдэг нь малгай байх нь ээ. Фригийн малгай нь Францын хувьсгалын бэлгэдэл бөгөөд энэ удаа ч бас олимпын онцлох сахиус болно.

  • Саалийн үнээнд мансууруулах эм өгвөл юу болох вэ? Шинжлэх ухааны үндэслэлтэй хийсэн энэхүү судлагаанд үнээ хар тамхи татсныхаа дараа эвшээх, шүлсээ гоожуулах, нүд нь улайх, ердийн хэвийн сайхан төрхөө алдах зэрэг шинж тэмдэг гарч байгаа болохыг тогтоожээ.

  • Хойд Солонгосын хакерууд энэ оны эхний гурван улиралд крипто биржүүдээс ойролцоогоор 1 тэрбум доллар хулгайлсан гэсэн тооцоо бий. Мөнгө хаашаа явсан бэ? Гайхах зүйлгүй: Ким Чен Уны баллистик пуужин болон цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэх төлбөр болсон.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв
Top