Мишель Обама "Becoming" хэмээх дурсамж номоо бичсэнээс хойш бараг дөрвөн жилийн дараа дахин уншигчдад өөрийн амьдралаараа туулсан түүхээ толилуулж байна.
Мишель “Бидний тээж яваа гэрэл” номдоо айдсаа даван туулахаас эхлээд яг яаж “өндөрт гарах” талаар практик зөвлөгөө, амьдралын сорилт бэрхшээлийг даван туулахын тулд эргэцүүлэн бодох мэргэн ухааныг хуваалцжээ.
Сонирхолтой нь, АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн шинэ ном Майк Пенсийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үеийнх нь тухай дурсамж номтой зэрэгцэн хэвлэгдэж байна. Пенсийн "So Help Me God" номонд Дональд Трампын зүүн, баруун гараар ажиллаж байсан үе, тэр дундаа 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын үймээний дараах үеийн тухай өгүүлдэг.
Том зургаараа номын борлуулалт 2022 оны эхний зургаан сард өмнөх жилтэй харьцуулахад 6.6 хувиар буурч, ялангуяа уран зохиолын бус зохиолууд хямралыг мэдэрч байгаа. Гэхдээ алдар нэр нь борлуулалтын гол хөшүүрэг хэвээр байгаа тул хоёр ном нь Мэттью Перри, Боно, Боб Дилан нарын алдартнуудын дурсамжаар дүүрэн Нью Йорк Таймс сонины шилдэг борлуулалттай номын жагсаалтад бичигдэх нь дамжиггүй.
Б.Бүжлхамаа