x

Жо Байден, Ши Жиньпин нар уулзаж, хоёр талт хэлэлцээ хийлээ

Индонезийн Бали аралд зохион байгуулагдаж буй Их XX бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар өчигдөр буюу даваа гаригт хоёр талт уулзалт хэлэлцээ хийлээ.

Дэлхийн тэргүүлэх хоёр эдийн засгийн тэргүүн нар анх удаа нүүр тулан уулзаж хоёр улсын стратегийн чухал асуудлаар болон олон улс, бүс нутгийн харилцаа зэрэг өргөн хүрээний сэдвээр илэн далангүй санал бодлоо солилцлоо хэмээн олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Хятад, Америкийн харилцааны өнөөгийн байдал нь хоёр орон, ард түмний язгуур эрх ашигт нийцэхгүйгээс гадна, олон улсын хамтын нийгэмлэгээс хүлээж байгаа хүлээлтэд хүрэхгүй байна гэдгийг БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин онцоллоо.

Мөн тэрээр Хятад Америк 2 улс түүхийн өмнө хариуцлагаа ухамсарлаж, шинэ эрин үед бие биетэйгээ зөв харилцаа тогтоох арга замыг эрэлхийлж, харилцаагаа зөв голдиролд нь оруулж, хоёр орны болон дэлхий нийтийн эрх ашгийн төлөө эрүүл, тогтвортой өсөлтийн шатанд эргүүлэн авч ирэх хэрэгтэй байна гэдгийг цохон тэмдэглэжээ. Тэрээр нэмж хэлэхдээ, Хятадын Коммунист Нам болон Хятадын засгийн газрын дотоод, гадаад бодлого нь нээлттэй, ил тод, стратегийн зорилгоо тодорхойлсон, асар их залгамж чанартай, тогтвортой байгаа гэжээ.

Мөн тэрээр Хятад улс энх тайванч, нээлттэй, тууштай байж, дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж, дэлхийн улс орнуудтай хамтын хөгжил дэвшлийн бодлогыг баримтална гэж Ши Жиньпин хэлжээ. Даваа гаригт болсон уулзалтын эхэнд Байден Вашингтон, Бээжингийн хоорондын харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгах үүрэг хүлээсэн гэдгээ мэдэгдсэн. Мөн тэрээр уулзалтын дараа хэвлэлийн бага хурал хийж, хоёр улсын дээд албан тушаалтнуудын уулзалтыг цаашид зохион байгуулж хэлэлцсэн асуудал бүрийн нарийн ширийнийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцсоноо мэдэгдсэн байна. 

Байден хэлэхдээ, "Манай хоёр үндэстний удирдагчдын хувьд бид Хятад, АНУ хоёр улс хоорондын санал зөрөлдөөнөө зохицуулж чадна гэдгийг харуулах үүрэгтэй" гэж мөн онцлон тэмдэглэжээ.

Гэхдээ тэрээр, нэг хятад бодлогын талаарх АНУ-ын байр суурь хэвээрээ гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенийг Хятадад айлчилж, хэлэлцээгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөг хоёр тал тохиролцсон гэдгийг мэдээлжээ.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв
Top