АНУ-ын Ардчилсан нам сенатад 50 суудал аваад конгрессийн дээд танхимд хяналтаа тогтоож буй дүгнэлтийг CNN телевиз мэдээллээ.
Сэтгүүлчдийн хэлж буйгаар, ардчилагч нар тэдний нэр дэвшигч Кэтрин Кортес-Мастро Невада мужид ялснаар, сенатын олонхи болж чаджээ.
CNN тэмдэглэснээр, саналын хуудасны 96 хувийг тоолсны дараа Кортес-Мастро өрсөлдөгч БНН-ын Адам Лаксальтаас 0,5 хувиар илүү гарч бараг 5000 саналаар илүүтэй байна. Үүний дараа АН 50 суудалтай, БНН 49 суудалтай болж байна.
Сенатын өөр нэг суудал ирэх сард Жоржио мужид дахин сонгууль явагдсаны дараа шийдэх юм.
Ардчилагч нард сенатын 100 суудлаас 50-ийг авахад хангалттай учир нь сенатыг дэд ерөнхийлөгч Камала Харрис толгойлж байна. Гэхдээ сенатын суудлын талаарх албан ёсны дүнг Жоржио мужийн дахин сонгуулийн дараа зарлах юм.
М.ЦОГТ