Трансжендер Брайан Нгуен Америкийн гоо бүсгүйчүүдийн тэмцээнд түрүүлжээ.
Брайан Нгуен "Америкийн Мисс" байгууллагын хүрээний "Мисс том Дерри" цол хүртсэн анхны трансжендер бүсгүй болжээ. Үзэсгэлэнт эмэгтэйн титэмээс гадна Брайан 17-24 насны эмэгтэйчүүдэд олгодог степендийг авахаар болсон байна.
"Намайг Брайан Нгуен гэдэг би 19 настай, одоо Бизнесийн удирдлагын мэргэжлээр Нашуагийн коллежийн нэгдүгээр курст сурдаг. “Америкийн мисс” цол авсан анхны трансжендер эмэгтэй болсондоо би хязгааргүй их баяртай байна" гэж Нгуен хувийн блогтоо бичжээ.
Сошиал хэрэглэгчид Брайаны ялалтад янз янзаар хандаж байна.
Жишээ нь "Эмэгтэй хүнийг үзэн ядах нь үнэн хэрэгтээ ийм байх", "За ингээд “Америкийн мисс” цаашид эмэгтэйчүүдэд зориулагдахгүй болох шив дээ", "Түүнээс хөөрхөн хүүхэн төрсөнгүй дээ, чааваас..." гэх мэтээр ууртай эмэгтэйчүүд бичиж байна.
Дашрамд, трансжендер Тай эмэгтэй “Miss World” тэмцээнийг 20 сая доллараар худалдан авсан билээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)