Европын комисс энэ жилийн төгсгөлд Украинд макро эдийн засгийн тусламж болгон дахин €3 тэрбум евро гаргахаар болжээ. Энэ талаар Европын комиссийн тэргүүн Урсула фон дел Ляйен мэдэгджээ.
Тэрээр "Бид наймдугаар сард нэг тэрбумыг, аравдугаар сард хоёр тэрбумын тусламж өгсөн. Оны эцэс хүртэл дахин €3 тэрбумыг гаргана" гэсэн байна.
Ингэхлээр 2022 онд зөвхөн макро эдийн засагт нь €9 тэрбумаар туслахаас €6 тэрбумыг нь Украинд өгч байна. Үлдсэн €3 тэрбум дээр Европын комис ажиллаж байна хэмээн Ляйен тодотгон хэлэв.
Аравдугаар сарын сүүлчээр фон дер Ляйен мэдэгдэхдээ, Украины урсгал зардалд сардаа €5 тэрбум хэрэгтэй гэсэн юм. Украин энэ жилд Европын холбооноос зэвсэглэлийн үнийг оролцуулалгүйгээр нийтдээ €19 тэрбум евро авчээ.
М.ЦОГТ