Twitter компанийг худалдан авч байгаа анхны мэдээлэл гарснаас эхлэн Илон Маскийн хөрөнгө $70 тэрбумаар дундарчээ.
Reuters агентлагийн мэдээлснээ яг одоо Илон Маскийн хөрөнгө $194,8 тэрбумаар үнэлэгдэж байна. Хөрөнгө нь буурсан шалтгааны нэг нь түүний Tesla компанийн хувьцааны үнэ буурсантай бас холбоотой аж.
Хөрөнгө оруулагчид нь Илон Маск сүүлийн үед цахилгаан машины салбартаа бага анхаарах боллоо гэж түгшиж байгаа гэнэ.
Өнгөрсөн аравдугаар сарын 27-нд Twitter-ийг $44 тэрбумаар худалдан авч байгаа наймаагаа хаасан байдаг. Харин арваннэгдүгээр сарын 8-ны мэдээгээр, Илон Маск Twitter-ийг худалдан авсны дараагаар тус платформ хэрэглэгчдийн тоо өссөн байна.
Б.Бүжлхамаа