АНУ-ын дундын сонгуульд оролцогчдын өндөр оролцоо сүүлийн 50 жилийн хугацаанд цар хүрээгээр хоёрт орж байна. Өмнөх өндөр оролцоо дөрвөн жилийн өмнө гарч байсан юм. Санал өгөх эрхтэй сонгочдын бараг 50 хувь энэ удаа сонгуульд оролцжээ.
Сонгуулийн өмнө сонгогчид нэн ялангуяа өнгөт арьснуудын өндөр оролцоо л ардчилагч нарт хоёр танхимд бага хохирол авчирна гэсэн таамаглалтай байсан. Тэр нь сонгуулийн урьдчилсан дүнгээр бараг батлагдлаа.
US Elections Project гэх байгууллага 1902 оноос хойших сонгуулийн мэдээллийг судалж байгаа бөгөөд тэр цагаас хойш санал өгөх эрхтэй америкчуудын тоо мэдэгдэхүйц өөрчлөгдсөн байна. Зөвхөн 1919 онд л эмэгтэйчүүд санал өгөх эрхээ авсан байдаг. Харин өнгөт арьстнууд тэр эрхээ 1965 оноос л баталгаажуулж авсан юм.
Хамгийн сүүлчийн мэдээгээр Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намынхан ялимгүй давуутайгаар хяналтаа тогтоож чадсан байна. Сенатад ардчилагч нар дэд ерөнхийлөгчийн санал өгөх эрхийн дагуу хяналтаа үлдээв.
Энэ сонгуулиар ардчилагчдын лидер Жо Байден бут ниргүүлсэнгүй. Гэхдээ тэр ерөнхийлөгчийн үлдсэн хугацаандаа хүндхэн амьдралтай байх болов. Төлөөлөгчдийн танхим Төсвийн хууль батлахад чухал үүрэгтэй учраас Байдены гол шийдвэрүүд урагшлахгүй болж байна. Энэ удаагийн сонгууль Бүгд найрамдахчуудын санаанд хүртэл явагдаагүй тул ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг дэвшүүлэхгүй байх магадлал улам нэмэгдлээ.
М.ЦОГТ