Украины олзлогсодыг суллах эсвэл солиход Ромын Пап Францискийн өгч буй жагсаалтыг авч үзэж байгааг Ватиканд суугаа Оросын элчин сайд Александр Авдеев мэдэгдсэнийг Италийн мэдээллийн агентлаг Askanews дамжуулжээ.
"Энэ үйл ажиллагаанд дээрхийн гэгээнтний маш чухал хүмүүнлэгийн үйлс хийн, олон хүнийг гэр бүлд нь эргүүлэн авчирч байгаа хувийн зүтгэлийг нь бид өндөр үнэлж байгаа" гэж Авдеев хэлжээ.
Ромын Пап Франциск Бахрейнаас буцахдаа онгоцонд хэвлэлийн бага хурал хийлгэн Украин дахь сөргөлдөөнийг зогсоохоор Ватикан шаардлагатай бүгдийг хийж байна гэсэн юм. Тэр Оросын Ерөнхийлөгчид хандан дайныг зогсоохыг, Украины лидерт хандан энхийн хэлэлцээр байгуулахад нээлтэй байхыг тус тус уриалжээ.
М.ЦОГТ