АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Калифорни мужид болсон дунд шатны сонгуулийн сурталчилгаа хийж явахдаа, General Motors Компани мянган жилийн дараа америкчуудыг цахилгаан машинаар хангана гэж мэдэгджээ. Мэдээж, тэр тоон дээр будилан 3035 онд гэж хэлсэн байна.
Мөн ерөнхийлөгч Байден "Танай энд агаарын бохирдлын стандарт бусад газруудаас өндөр байна. Надад компаний зүгээс бүрэн хэмжээгээр цахилгаан машинд 3035 онд шилжинэ гэсэн" хэмээн мэдэгджээ.
Ингэж хэлж байхдаа тэр General Motors компаний захирал Мэри Баррагийн нэрийг АНУ-ын Ерөнхий прокурор Эми Кони Барреттын нэртэй андууран хольж хутгав. Гэхдээ алдаагаа тэр дарайдаа залруулж чадлаа.
Үүний өмнө тэр бас л сурталчилгаан дээрээ АНУ удалгүй Ираныг чөлөөлнө гэж мэдэгдсэн байна. Түүний хариу болгон Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси өөрийн орноо 43 жилийн өмнө чөлөөлөгдсөн гэж Жо Байденд сануулсан юм.
Б.Бүжлхамаа