Украины зэвсэгт хүчин Грекээс нийлүүлсэн хуягт машинуудаа тэр дарайд нь шатаалгасан тухай Грекийн Pronews хэвлэл мэдээлжээ.
Машинуудыг будаж ч амжилгүй байлдаанд оруулан шатаалгасан хэмээн мэдээлэлд дурьджээ.
"Грекийн цэргийнхэн өөрсдийн байлдааны хуягт тээвэрлэгч нарыг Украины тал хээр шатаж байгааг хараад сэтгэл нь өвдөж байна. БМП-1 хуягтууд Зеленскийн дэглэмийг дэмжээд бамбар мэт шатаж байна. Тэднийг яаран байлдаанд оруулахдаа таних тэмдгийг нь өөрчлөн будаж ч амжсангүй. Тэдний нэг шатсан машин дээр засгийн газрын "грек сүлд тэмдэг" харагдаж байна" хэмээн хэвлэлд бичжээ.
Грекийн БМП-1 хуягтууд өмнө нь аравдугаар сарын 28-нд Берестовое суурины ойролцоо Оросын их бууны галд өртсөн юм. Тэр өдөр эхний таван хуягт шатжээ.
Б.Бүжлхамаа