Өвөл даарах, хөлдөхөөс айсан европчуудад улам бүр ихээр бачуурал төрж, сэтгэл санаагаар унаж байна. Байгалийн хийн хүрэлцээ буурснаас ихэнх айлууд зуух тавин, өвөлдөө бэлтгэж байгаа ч мод түлээ нь түүнийг дагаад олдоц муутай болсон байна.
Гай газар доороос гэгчээр сүлжээгээр зальтнуудын сайт мод худалдах нэрээр хүмүүсийг хуурах нь нэмэгджээ. Боломжийн үнээр мод зарна гэсэнд хүмүүс хууртагдан мөнгөө шилжүүлээд хоосон хоцрох болсон байна.
Мөн хүйтэн ойртоод ирэх цагаар хууль бусаар мод огтлох нь нэмэгдсэнээс гадна ойд хатаахаар өрсөн модыг хулгайлах нь нэмэгджээ.
Б.Бүжлхамаа