Европын эдийн засаг агаарын хэм дадал болсон үзүүлэлтэд эргэн орж буйгаас мэдэгдэхүйц ихээр хий хэрэглэх болов. Харин өмнөх хэмжээгээ нөхөн нөөцлөх талаар мөн Оросоос хий авахгүй болж байгаагаас хүндэрч эхлэнэ гэж Foreign Policy хэвлэл сануулж байна.
Хэвлэлд дайны дараах эдийн засгийг зогсоосон 1946-1947 онуудын хүйтэн өвлийг гэнэтхэн санав хэмээн өгүүлжээ. Европ дахин тийм байдалд ХХI зуунд орж буй нь том аймшиг гэж сэтгүүлч нэрлэж байна.
Европын хувьд хүйтний хэм нэмэгдэх өвөлд хамгийн муу хувилбар нь болно. Тэр нь эргээд зах зээлийг тогтворжуулах хөтөлбөрийг шаардаж байна. Мөн засгийн газраас хэрэглээний норм тогтоож картын системийг ажиллуулж магадгүй байдал хүлээж байна гэж уг хэвлэлд онцолжээ.
М.ЦОГТ