Америкчууд өнөөдөр дунд хугацааны сонгуульд саналаа өгч дуусгах бөгөөд энэ нь муж улсын болон холбооны хууль тогтоох байгууллагуудын хүчний тэнцвэрийг өөрчилж, гадаад бодлогод нөлөөлж, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг зөгнөж болзошгүй юм.
Олон сонголт хутганы ирмэг дээр уралдаж байгаа ч Ардчилсан намынхан уламжлалт цэнхэр бүсэд ч ялагдал хүлээх янзтай байна. Төлөөлөгчдийн танхим, Сенат бүр хоёуланд нь Бүгд найрамдах намын хяналт тогтож, хуйвалдааны онол, худал хуурмагаар дүүрдэг Вашингтон дахь хэт барууны үзэлтнүүд болон хууль тогтоогчдыг тоосгыг улам бат өрөх шинжтэй байна.
Ардчилсан намынхан Бүгд найрамдахчуудыг туйлшираад талийж өгсөн гэж байгаа бол, харин Бүгд найрамдахчууд Ардчилсан намынхныг инфляци, цагаачлалын асуудлыг тавиад туусан гэж дүрсэлсэн байна. Гэмт хэрэг бол гол асуудал юм. Хэдийгээр мэргэжилтнүүдийн бэлтгэсэн дата тэгж хэлэхгүй байгаа ч олон америкчууд сүүлийн жилүүдэд гэмт хэрэг их болсон энэ асуудлыг Бүгд найрамдахчууд засаж чадна гэдэгт илүү хүлээлтэй байна.
Мөн АНУ-ын Иран болон Украины дайнд хандах хандлагыг улам улстөржүүлж, Бүгд найрамдахчуудад Киевт үзүүлэх тусламжийн урсгалыг удаашруулах боломжийг олгож магадгүй юм. Энэ нь Москвад ашигтай байж магадгүй. Оросын троллууд дунд шатны сонгуулийн өмнө ташаа мэдээлэл түгээх хүчин чармайлтаа эрчимжүүлсэн нь үр дүнд нөлөөлөх гэсэн оролдлого гэж судлаачид үзэж байна.
2024 онд нэр дэвшихээ удахгүй зарлаж магадгүй Дональд Трамп, Бүгд найрамдах намын шилдэг одууд болох захирагч Рон ДеСантис нар Флорида мужид жагсаал цуглаан зохион байгуулав. Мөн Америкийн хуваагдлыг эдгээнэ гэж найдаж байсан Ерөнхийлөгч Байден туйлширсан улстай нүүр тулж байна.
Б.Бүжлхамаа