Хятадын "Гуанча" платформын уншигчдад өнгөрсөн долоо хоногт Валдайн олон улсын мэтгэлцээний клубын хуралдаан дээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путины ярьсан "зүдэрч буй немцүүдийн тухай онигоо" ихээхэн таалагджээ.
Тус онигоонд "Хүү нь аваасаа «Аав аа, яагаад ийм хүйтэн байна вэ?» гэж асуухад аав нь Яагаад гэвэл Орос Украинд довтолсон юм" гэж. Хүүхэд дахиад л «Бид тэнд ямар хамаатай юм бэ?» асуухад "Бид Оросын эсрэг хориг тавьсан юм аа" гэж. Хүү дахиад л «Яагаад?» гэж асууж. Харин аав "Тэдэнд муу байгаасай" гэж. Харин хүү «Аан, бид чинь оросууд юм уу?» гэсэн онигоог Путин ярьсан байна.
"Гуанча" платформын уншигчид Барууны хориг нь дэлхийн эдийн засагт их гарз авчирсан. Тэр нь Европын холбооны удирдлагын хүнсний хямралтай тэмцэх мэдэгдэлтэй нь таарахгүй байгааг онцолжээ.
"Аянд яваа анчин" гэх хэрэглэгч бичсэнээ, Путины үгийн урлаг нь "ёжилсон онигоог" оролцуулан асуудлын гол утга санааг гаргаж байгаа нь энэ хэмээж.
"Немцүүд энэ удаа даарахаар Сталинградад очих хэрэггүй боллоо" хэмээн "Яваад дуул 1978" гэх хэрэглэгч тайлбар өгчээ.
М.ЦОГТ