Европт арванхоёрдугаар сарын хийн үнэ нэг мянган шоо метр нь мягмар гаригийн арилжааны дараа 17 хувиар нэмэгдэн $1414,4 доллараар арилжаалагджээ. Энэ тухай ICE биржийн хэвлэлийн мэдээнд бичсэн байна. Гэтэл аравдугаар сарын ирээдүйн тооцооны үнэ нь мянган шоо метрийн дундаж үнээр $1377 доллар харагдаж байна.
Өнгөрсөн сарын сүүлчээр Европт хийн үнэ буурсаныг хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарлаж байгаа. Гол шалтгааны нэг нь газар доорх агуулахуудыг амжилттайгаар дүүргэсэн явдал болсон байна.
М.ЦОГТ