АНУ-ын Холбооны нөөцийн систем (ХНС) инфляцийн өсөлтийг барихаар бодлогын хүүгээ 75 пунктаар нэмэгдүүлэн жилийн 3,75–4 хувт хүргэв. Тус байгууллагын хэвлэлийн алба энэ тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна.
"Цар тахалтай холбоотойгоор эрэлт ба саналын тэнцвэр алдагдсаныг харуулан инфляц өндөр хэвээр байна. Хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнэ нэмэгдэж, үнийн өргөн хэмжээний даралттай байна" хэмээн ХНС-ийн мэдэгдэлд өгүүлжээ.
ХНС-ийн дарга Жером Пауэлл хэлснээр, хөдөлмөрийн зах зээл, хэрэглээний үнийн индексийн нааштай мэдээний улмаас бодлогын хүүний өсөлт хүлээгдэж байснаас илүү болжээ. Мөн тэрээр, арванхоёрдугаар сард бодлогын хүүний өсөлтийн хурдыг сааруулж болно гэж хэлсэн байна.
Арванхоёрдугаар сарын 13–14-нд ХНС-ийн энэ жилийн сүүлчийн хуралдаан болохоор төлөвлөгдсөн байгаа юм.
АНУ-ын эдийн засгийн гол эрсдэл нь 1980-аад оны эхнээс хойш хугацаанд ийм хурдтайгаар бодлогын хүү нэмэгдэж байгаа юм гэдгийг шинжээчид хэлж буй.
М.ЦОГТ