Швейцарийн төмөр замын компани зорчигч тээврийн 1905 метрын урт цуваа цуглуулан аялуулж, Гиннессийн амжилтыг тогтоон бүртгүүлжээ гэж United Press International хэвлэл мэдээллээ.
Уг нийтлэлд өгүүлснээр төмөр замын RhB компани галт тэрэгний 6253 футын (1905,9 м) урттай нийт 100 вагонаас бүрдсэн цувааг цуглуулан нэг цагийн дотор төмөр замаар 25 киломерт зайг туулжээ. Галт тэрэг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн бүртгэлтэй маршрутаар Альбулйн туннелээс Преда суурин хүртэл Ландвассерын дүүжин гүүрэнд хүрсэн байна.
Гиннессийн амжилтыг бүртгэдэг төлөөлөгчид нарийн төмөр замын хамгийн урт цуваа гэсэн албан ёсны дээд амжилтыг эвдсэн гэж хүлээн зөвшөөрч, шинэ амжилтыг бүртгэсэн байна. Швейцарийн томд орох Ретийн төмөр замын захирал Ренато Фасциати, энэ арга хэмжээг зохион байгуулсан ба үүнийг швейцарийн төмөр замын 175 жилийн ойд зориулсан хэмээн ярьжээ.
Урт галт тэрэг явсан маршрутыг инженерийн өндөр урлагийн жишиг болгон 2008 онд ЮНЕСКО соёлын өвийн жагсаалтдаа оруулж байжээ. Энэ замаар уг цуваа 22 туннель, 48 гүүрийг дамжин өнгөрсөн байна.
М.ЦОГТ