x

Европын хийн хямрал бүгдийн ам уралдуулан ярих сэдэв харин Хятадын эрчим хүч...

Европын хийн хямралыг ёстой л залхуу хүн л бичээгүй байх, тэнд асуудлыг бүх талаас нь сайн мөлжиж ярисаар л байна. Европын хийн нөөц дүүрэн, түлээ мод үнэтэй байгааг хэн хүнгүй мэднэ. Гэтэл Евроазийн нөгөө хэсэгт эрчим хүчний асуудал үүнээс дутуугүй хүнд байна.

Хятад шахмал хийг Европт нийлүүлэхээс татгалзсан нь үүний эхний шинж тэмдэг боллоо. Саяхан болтол Хятад шахмал хийг Европ, Америкт амжилттайгаар худалдаж унацтай байсан юм. "Онцгой юм үгүй, зөвхөн бизнес" гэх мэтээр...

Үнэн хэрэгтээ, Хятад Европынх шиг л "ногоон эрчим хүчинд" голчлон анхаарсан асуудалтай тулгарав. Дундад улсад эрчим хүчний асуудал жилийн өмнө үүссэн ба тэр үеэр орон нутгийн зах зээлд нь нүүрсний үнэ өссөн байлаа.

Хоёр жилийн дотор, салхи, нарны эрчим хүч 50 хувиар нэмэгджээ.

2021 оны сүүлчээс нүүрсний нийлүүлэлт тасалдан цахилгааны хязгаарлалт хийж байлаа. Харин 2022 оны намар цаг уурын бас нэг сюрприз авчрав.

Энэ жилийн зун Хятадад дээд зэргийн халуун байсан. Гол мөрний ус татарсны улмаас усан цахилгаан станцын үйлдвэрлэл эрс багасав. Хятад эрчим хүчний хомсдолоо нүүрсний олборлолтоор нөхөхийг оролдов. Үүний улмаас ч Оросоос дээд зэргийн хэмжээгээр нүүрс авлаа.

Гэсэн хэдий ч тус оронд цахилгааны хязгаарлалт байгаагүй ч Шанхайн цуутай өндөр барилга байшингийн гэрэлтүүлгийг унтраан цахилгааны хэмнэлт хийж байсан юм.

Үүнд бүхнээс илүүтэйгээр Сычуань муж хэлмэгдсэн байна. Учир нь тэндхийн усан цахилгаан станцууд хүчин чадлынхаа зөвхөн 50 хувиар ажиллаж байсан юм.

Хятадын эрчим хүчний асуудал нь сэргээгдэх эрчим хүч тус орны бүх цахилгаан үйлдвэрлэлтийн 27 хувь хүрсэнтэй холбоотой. Гэтэл ийм үйлдвэрлэлийн төвшний эрс  савчилтыг байгалийн хүчин зүйл гарган тэр болгон түүнийг уламжлалт түлшний үйлдвэрлэл нөхөж чадахгүй байна.

Ийм ч учраас Хятад Европт нийлүүлэх шахмал хийн импортоо түр зогсоогоод байна. Зуны хэт халуун шиг өвлийн хэт их хүйтрэл ирэх магадлал өндөр Бээжинд гэхэд л хасах 30 градусын хүйтэн болох магадлал их. Өвлийн олимпоор ямар хүйтэн байлаа даа.

Хятадын эдийн засгийн асуудал нь дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөөтэй. Нэг үгээр түүний ДНБ нь бодит салбаруудын бүтээгдэхүүн юм. Энэ жил гэхэд л европчууд ирэх өвлийн дулаан хувцасны захиалгаа 2-3 дахин нэмэгдүүлээд байна. Европ дэлхийн нэртэй брэндүүд ихтэй ч энгийн дулаан хувцас хийхээ мартсан юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top