БНАСАУ арваннэгдүгээр сарын 2-нд бага зайн тусгалын мөн “газар-агаар” ангиллын 17 баллистик Пуужин харвасан тухай БНСУ-ын цэргийнхнээс авсан мэдээллийн дагуу Yonhap агентлаг мэдээлэв.
Үүний хажуугаар, 100 орчим сумаар Японы буферын бүс рүү бууджээ. "Умард Солонгос Зүүн тэнгисийн буферын бүс рүү их буугаар 100 удаа буудлаа" гэж Yonhap мэдээндээ өгүүлжээ.
Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо ч Хойд Солонгосын нутаг дэвсгэрээс наад зах нь 17 пуужинг Японы болон Шар тэнгисийн зүг харавсан гэж мэдээлсэн байна.
Энэ өдрийн эхэнд БНАСАУ янз бүрийн төрлийн арваад пуужинг буудсан ба Reuters мэдээлснээр, бага тусгалын баллистик пуужин Өмнөд Солонгосын эргээс 60 км-ын зайд туссан байна.
Японы БХЯ-ны сайд Яшүказү Хамада мэдэгдснээр Хойд Солонгосын зүгээс зүүн тийш мөн зүүн өмнө зүг рүү хоёр баллистик пуужин ниссэн ба Япон дипломат сувгаар БНАСАУ-ын эсрэг эсэргүүцлээ Бээжингээр дамжуулан илгээжээ. Үүний хариуд нь Өмнөд Солонгосын цэргийнхэн F-15K, KF-16 онгоцнуудаас "агаар-газар" ангиллын гурван пуужинг умардтай хиллэсэн шугамнаас олон улсын усанд харвасан байв.
Өмнөд Солонгос, АНУ хоёрын даваа гаригт эхлүүлсэн тав хоногийн хамтарсан цэрэг агаарын хүчний хээрийн сургуулийн хариу арга хэмжээ авахаа Пхеньян сануулж байсан. Энэ хамтарсан хээрийн сургууль сүүлийн таван жилд анхных болсон ба 240 цэргийн онгоцнууд тэдний тоонд шинэ үл үзэгдэгч онгоцнууд оролцож байна.
Оны эхнээс Хойд Солонгос 29 удаа пуужин харавсны 23 нь янз бүрийн төрлийн баллистик пуужингууд гэж мэдэгдэлд хэлжээ. Пүрэв гаригт Хойд Солонгос дахин холын тусгалын пуужинг харваж эхэлсэн байна.
М.ЦОГТ