x

Барууны санхүүгийн систем тэнцвэрээ алдаж, үүнд Япон нөлөөлж байна

Өнөөдрийн дэлхийн эдийн засагт болж буй хэрэг явдлыг зүг чигтэй хяналттай хөгжил гэхгүй эмх замбараагүй зүйл гэх байх. Барууны санхүүгийн систем тэнцлээ алдах замаар явж байна. Харин АНУ-ын доллар байгаагүй өндөр төвшинд бэхжиж байна.  

Японы иень нь дээд зэргээр үнэлгээгээ алдаж байгаа ба Японд санхүүгийн сүйрэл авчирч магадгүй болж байна. Тэр нь өөрийн ээлжит барууны санхүүгийн системд даалууны нуралтын маягаар нөлөөлөхөд хүргэхээр болж байна.

Дэлхий нөлөөний салбаруудад хуваагдах болсонд асуудал оршино. Тэдний нэг нь уламжлал ёсоор АНУ түүний холбоотнууд бөгөөд нөгөөх нь Хятад юм. Барууны санхүүгийн сүйрлийн гол өдөөгч нь Япон байж болох юм.

Гадаад худалдаа ба иенийн ханш

Японы санхүү нь барууны санхүүгийн маш чухал хэсэг. Япон сүүлийн жилүүдэд гадаад худалдааныхаа харьцангуй тогтвортой ашгийн буянаар асар их валютын нөөцийг америкийн үнэт цаасаар хураажээ. Гэтэл түүхий эдийн үнийн өсөлт болон инфляц нь гадаад худалдааны ноцтой алдагдалд хүргэлээ.

Үүний улмаас япон валютын ханш доллартай харьцуулахад 150:1 хүрэв. Японы Төв банк зах зээлд нөөцөөсөө 50 тэрбум доллар "хаясан" тэр нь бараг тус болсонгүй. Иенийн ханү бараг чангараагүй ба одоо долларт 148 иен өгсөн ханштай байна.

Инфляц японд хүчтэй өсөн 1991 оноос хойш 3 хувь хүрэн зорилгын 2 хувиас давлаа. Гэхдээ  орон нутгийн валютын хүчтэй сулралт байгаа ч үнэ нь тэнд импортын зарлага нэмэгдсэний улмаас өсч байгаа. Инфляцийн өсөлт ба бодлогын гол хүүний ханш зэрэг нь Японы эдийн засгийн  гол ял нь болж магадгүй.

Японы өр

Хэрэг явдал нь Япон $12,2 их наяд доллар орчим асар их өртэйд оршино. Сангийн байдал нь улам муудах болно гэсэн яриа байгаа.

Таван их наяд доллар орчим дотоодын нийт бүтээгдэхүүнтэй гэхээр өр нь ДНБ-ний 250 хувь болж байгаа юм. Бодлогын хүү нь бага эсвэл тэг орчим байхад тийм их өрийг авч үйлчлэхэд амархан байжээ.

Тийм учраас Японы Төв банк бодлогын хүүгээ идэвхтэй нэмэгдүүлж чадахгүй. Өрийн үйлчилгээг нэмэгдүүлэхгүй гээд. Иенийн уналтыг зогсоох цорын ганц хэрэгсэл нь америкийн үнэт цаасыг яаралтай худалдан доллараар орон нутгийн валютыг худалдан авах шаардлага болж байна. Япон эцсийн эцэст 1,3 их наяд долларын америкийн үнэт цаасыг барьж байгаа гадаадын томоохон эдийн засаг.

Үр дүн

Японы санхүүгийн засаг үнэн хэрэгтээ цунг-цвангийн байдал байна. Дараагийн алхам бүр нь байдлыг улам муутгаж байна. Тэд бодлогын хүүгээ нэмэгдүүлж чадахгүй учир нь ДНБ-ний 250 хувьтай тэнцэх их өртэй. Америкийн үнэт цаасыг бөөнөөр худалдах аргагүй, тэр АНУ-д ашиггүй. Үүний улмаас ч хөрөнгө оруулагчид иенээс салан доллар руу гүйх болов. Японы мөнгө зээлийн захиргааны өмнө ээдрээтэй байдал үүсэв. Тэдэнд өөрийн санхүүгийн системийг аврах эсвэл Америкийг аврах гэсэн асуудал тулгарлаа. Энэ хоёр хувилбарын аль аль нь барууны бүх санхүүгийн системд эрсдэл болж байна. Эцсийн эцэст Японы том банкуудын сүйрэл нь араасаа АНУ, Европын том банкуудын сүйрлийг дагуулна. Байдал 2008 онд Lehman Brothers банк сүйрснээс ч аюултай болж магадгүй. Харин энд барууны санхүүгийн системээс бараг бүрэн тусгаарлагдсан Орост л нөлөө багатай өнгөрнө. Оросууд баахан попкрон нөөцөлж аваад л хэрэг явдал хэрхэн өрнөхийг хараад суух л болж дээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top