Энэтхэгийн баруун зүгийн Гужарат мужид 134 хүний амийг авч одсон гүүрний нурсан шалтгааныг цагдаа нар шалгаж байна.
Гүүрний барилга, засварын үйл ажиллагаа эрхэлдэг "Ажанта Мануфактуринг" компани гол буруутан болсон байна. Даваа гаригт тус компанийн хоёр менежер, долоон доод тушаалын ажилчдыг ажлын хайхрамжгүй байдлаас болж хүний амь нас хохироосон гэх үндэслэлээр баривчилжээ.
Тус компанийг аймшигт осол болохоос дөрөв хоногийн өмнө Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гүүрийг нээсэн гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болон Бхаратия Жаната нам ч олон нийтийн бухимдлыг зохицуулахыг хичээж байна. Моди сонгуулийн кампанит ажлынхаа завгүй хуваарийг орхиж, гэмтсэн хүмүүс байрласан эмнэлэгт очжээ. Гэвч зарим гэр бүлийнхэн эмнэлгийн ажилчдыг амьд үлдсэн хүмүүст туслахын оронд Ерөнхий Сайдын айлчлалд илүү анхаарлаа хандуулсан гэжээ.
Нэгэн эмэгтэй "Эмнэлэг Ерөнхий сайдад зориулж ханаа будах гээд завгүй байна. Манай улсын байдал ийм л байна" гэж хэлжээ.
Хохирогчдын ихэнх нь цагаач ажилчид байсан байна. Тэдний гэр бүлд өгсөн мөнгөн нөхөн олговор нь тэдний амьдралыг эсвэл гэр рүүгээ илгээсэн мөнгийг нөхөхөд бага ч болов нэмэр болно.
Нэгэн хохирогчийн аав "Бидний мөрөөдөл нурж байна. Тэр бидний цорын ганц найдвар байсан" гэжээ.
Б.Бүжлхамаа