x

Шоронгоос суллагдаад удаагүй байсан экс ерөнхийлөгч Лула Бразилийг дахин удирдахаар боллоо

Бразилчууд зүүний үзэлтэй экс ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силваг улс орноо удирдуулахаар дахин сонголоо. Нөгөө талд Бразилийн хэт барууны үзэлтнүүдийн удирдагч Жаир Болсонаро ялагдал хүлээв.

Хэт барууны хууль тогтоогчид, консерватив шинжээчид болон Болсонарогийн олон дэмжигчид түүний өрсөлдөгчийн ялалтыг хүлээн зөвшөөрсөн боловч Болсонаро өөрөө хараахан хүлээн зөвшөөрөөгүй байна. 

Лула, сонгогдсон ерөнхийлөгчийн хувьд цаг уурын асуудлыг кампанит ажлынхаа тулгын чулуу болгож, Амазоныг хамгаалахаа амласан байна. Лула ширэнгэн ойг устгах ажлыг түргэсгэсэн Болсонарогийн үеийн бодлогыг цуцлахын тулд ажиллах байх, гэхдээ Конгрессын сөрөг хүчин түүний мөрийн хөтөлбөрийг хязгаарлаж магадгүй юм.

Болсонаро ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй гэж олон сарын турш анхааруулж байсан тул чимээгүй байх нь улам бүр санаа зовоож байна. Бразилийн сонгуулийн тогтолцоог сүйтгэх гэсэн түүний хүчин чармайлт дотоод болон гадаадад түгшүүр төрүүлжээ. Түүний бүрэн эрхийн хугацаанд Бразил улс тахал өвчнөөр хамгийн олон хүнээ алдсан. Мөн бүрэн эрх нь дуусгавар болсны дараа Болсонора ардчилалд заналхийлсэн гэх мэт хэд хэдэн хэргээр шүүхэд дуудагдаж мэдэх юм. 

Харин Лулагийн хувьд 77 настай. Тэрээр энэ зууны эхний 10 жилд Бразил улсыг тэргүүлж байсан нэгэн. Тэрээр 80 хувийн саналаар албан тушаалаа орхисон ч авлигын хэргээр ял сонсч, 580 хоног шоронд суусан байдаг. Өнгөрсөн жил Бразилийн Дээд шүүх шүүгчийг нэг талыг барьсан гэж үзсэний дараа түүний ялыг хүчингүй болгосон юм.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top