x

"Твиттер" Элон Маскийн эзэмшилд шилжив

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Элон Маск дэлхийн хамгийн нөлөө бүхий олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэг болох “Твиттер” компанийг удирдахаар болжээ. Энэ тухай CNN дүрэв гаригт мэдээлсэн байна. Тэрбумтан Элон Маск “Твиттер” компанийг 44 тэрбум америк доллараар худалдан авсан байна. Гэвч энэ үйл явц тийм хялбар байсангүй.

Элон Маск худалдааны хэлэлцээний явцад тавьсан саналаа цуцлахаар шийдсэний улмаас “Твиттер” компани үүнтэй холбогдуулан шүүхэд хандаж байв. Делавэрийн шүүхээс талуудад аравдугаар сарын 28-ныг хүртэл наймаагаа дуусгах, эсвэл шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх сонголтыг тулгасан юм.

Сан-Франциско хотод төвтэй “Твиттер” компанийн эзэмшигч болсон Элон Маск платформоо хуурамч хэрэглэгчдээс цэвэрлэж, үг хэлэх эрх чөлөөг зөрчихгүй байхаар "Твиттер"-ийн контентыг зохицуулах бодлогыг эргэн харж, дахин төлөвлөж байгаагаа мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хаягийг дахин сэргээнэ гэж амласан байна. Энэ нь АНУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд томоохон нөлөө үзүүлж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Мөн Элон Маск "Твиттер"-ийг худалдан авснаар тус компани нь нээлттэй байхаа больж, нэг хүний эзэмшилд шилжсэн төдийгүй ажилчдын дунд цомхотгол хийсэн байна. CNN-ийн мэдээлснээр компанийн гүйцэтгэх захирал Параг Агравал болон бусад хоёр удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ. Гэвч компани энэ талаар ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Элон Маск “Tвиттер” компанийг бүрэн худалдаж авсныхаа дараа ажилчдынх нь ихэнх хувийг цомхотгохоор төлөвлөсөн тухай "Вашингтон пост" сонин болон бусад хэвлэлүүд мэдээлж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top