НҮБ-ын тайланд дурдсанаар, уур амьсгалын үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн 193 улсаас ердөө 26 нь л хэрэгжүүлсэн нь байгаль орчны сүйрлийн магадлалыг нэмэгдүүлж байна гэжээ.
Хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрс бууруулахгүй бол 2100 он гэхэд манай гараг аж үйлдвэрийн өмнөх үеийнхтэй харьцуулахад дунджаар 2.1-2.9 хэмээр дулаарна гэж уг баримт бичигт дурдсан байна.
Энэ нь 2015 онд Парисын гэрээнд заасан Цельсийн 1.5 хэм (Фаренгейтийн 2.7 хэм) хэмээс хамаагүй өндөр бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар цаг уурын гамшигт нөлөөллийн магадлал эрс нэмэгддэг босгыг давж байгаа юм.
НҮБ-ын тайлан нь улс орнууд биелэгдээгүй амлалтууд болон сүйрлээс сэргийлэх тэмцлийн талаар Египтийн Шарм-эль-Шейх хотод цаг уурын асуудлаарх хэлэлцээнд цугларахаас хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө гарчээ.
Дэлхийн хамгийн том хоёр бохирдуулагч болох Хятад, АНУ тодорхой арга хэмжээ авсан боловч энэ жил нэмэлт интервенц хийхээ амласангүй. Хоёр орны цаг уурын асуудлаарх хэлэлцээр хэдэн сарын турш царцсан байгаа.
АНУ-ын засгийн газраас оцон шувууг ховордсон амьтдын жагсаалтад оруулсан. 2100 он гэхэд нүүрстөрөгчийн бохирдлыг мэдэгдэхүйц бууруулахгүйгээр шувуудын 99 хувь нь алга болно гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.
Б.Бүжлхамаа