АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр ихэнх хүүхдүүд 2 нас хүрэхээсээ өмнө амьсгалын замын синцитиал вирус (RSV)-ээр өвчилдөг бөгөөд ихэнх тохиолдол нь хөнгөн байдаг боловч энэ улиралд ханиад хүрэгсдийн тоо "урьд өмнө байгаагүй" нэмэгдэж байгааг мэдээлсээр байна.
Мэргэжилтнүүд магадгүй дэвсгэр шалтгаан нь ковид-19-ийн тахлын үе шатнаас үүдэлтэй тохиолдлууд байж магадгүй гэж үзэж байна.
Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд 2020, 2021 онд хүн бүр гэртээ байх үед амьсгалын замын нийтлэг вирусийн улирал өөрчилөгдсөн байв. Мөн тохиолдлын тоо бага байсан бөгөөд энэ нь "дархлааны цоорхой" үүсгэсэн байж болзогшүй юм.
RSV нь шингэн алдалт, амьсгал давчдах, бронхиолит, уушгины хатгалгаа зэрэг илүү ноцтой өвчинд хүргэдэг тул бага насны хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулдаг. Мөн өндөр настан, зүрх, уушигны архаг өвчтэй, дархлаа суларсан насанд хүрэгчдэд ноцтой өвчин үүсгэдэг.
RSV-ийн тусгай эмчилгээ, вакцин байхгүй ч шинж тэмдгийг тодорхойлох нь эцэг эхчүүдэд дараа нь ямар арга хэмжээ авахаа шийдэхэд тусалдаг.
Хэрэв хүүхэд ханиалгаж, ядарч сульдсан эсвэл ердийн үед байдаг шигээ санагдахгүй байвал хүүхдийн эмчид үзүүлэх нь зүйтэй. Эмч нар RSV, томуу, Ковид-19 эсвэл стрептококкийн халдвартай зэрэг шалтгааныг нь тодорхойлох шинжилгээг авах болно.
Хэрэв хүүхэд шингэн алдвал, амьсгалахад хэцүү, амьсгал нь хүнд, ачаалал ихтэй, гүехэн эсвэл хурдан амьсгалж байвал, хэрэв тэд өндөр халуурах эсвэл хөхөрсөн арьстай бол, эсвэл тэд хариу үйлдэл үзүүлэхгүй бол яаралтай түргэн тусламж үзүүлэх шаардлагатай.
RSV-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол хүүхдүүдийг ханиалгаж, найтаахыг гараараа биш салфетка эсвэл тохой руу ханиахыг зааж сургах явдал гэж эмч нар зөвлөж байна. Мөн байнга хүрдэг гадаргууг цэвэр байлгах нь чухал юм.
Мичиган мужийн Гранд Рапидс дахь Хелен ДеВос хүүхдийн эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлэх эмч Доктор Маллори Дэвис "Гарын эрүүл ахуй нь өөрсдийгөө болон бусдыг аюулгүй байлгахын тулд бидний хийж чадах хамгийн чухал зүйл" гэсэн юм. Тэрээр хүмүүст гараа угаагаагүй бол нүүрэндээ хэзээ ч хүрч болохгүй гэж захив.
Б.Бүжлхамаа