x

Сураггүй алга болсон эмэгтэйн цогцосыг аварга могойн гэдэснээс олжээ

Индонезийн Жамби мужид нэгэн эмэгтэй аварга могойн дайралтанд өртжээ. Тухайн эмэгтэй ням гарагийн өглөө каучук тариалдаг талбайд ажиллахаар явсан ч сураггүй алга болсон байна. Маргааш нь эмэгтэйг эрэн хайх явцад нутгийн иргэд 5 метр урт, маш том гэдэстэй аварга могой олжээ.

Нутгийн иргэд могойг устгаад дотроос нь эмэгтэйг цогцсыг бүтнээр нь олсон байна.

"Хохирогч могойн гэдсэнд бүрэн бүтэн" гэж цагдаагийн дарга орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Түүний хэлснээр хохирогчийн нөхөр ням гаригийн орой каучук тариалангаас талийгаач эмэгтэйн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгслийг нь олсон нь эрэн хайх ажиллагааг явуулахад хүргэсэн байна.

Хэдийгээр ийм тохиолдол ховор ч Индонезид аварга могойн дайралтад амь насаа алдсан анхны тохиолдол биш аж. Тус улсад 2017-2018 оны хооронд ижил төстэй хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.

Питонууд хоол хүнсээ бүхэлд нь залгидаг. Тэдний эрүү нь маш уян хатан шөрмөсөөр холбогддог тул олз хэт том байсан ч түүнд тааруулан сунадаг ажээ.

Ердийн үед жижиг мэрэгчдийг хүнсэндээ хэрэглэдэг питон аварга могой биеийн хэмжээ нь томрох тусам илүү том амьтныг ангийн олзоо болгодог байна.Энэ үедээ зэрлэг гахай, буга гөрөөс зэрэг том биетэй амьтдыг бүхлээр нь залгиж чаддаг аж.

Дашрамд, Питон гэж нэрлэгддэг Pythonidae аймгийн могой нь Африк, Ази, Австралид байдаг хоргүй могойн төрөлд багтдаг. Энэ аймгийн могойн дунд дэлхийн хамгийн том могойнууд байдаг бөгөөд одоогийн байдлаар 10 төрөл, 42 зүйлийг бүртгэжээ.

Б.Бүжламаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top