Энэ сард нэгэн жагсагч Бээжингийн автозамын гүүрэн гарцан дээр Ши Жиньпинийг "дарангуйлагч урвагч" хэмээн буруутгасан хоёр баннер наасан байна. Тэрээр угтаа цагаан урт даавуун дээр дараах хоёр лоозонг бичжээ.
Зүүн талд байгаа эсэргүүцлийн туг дээр,
"Ковид шинжилгээ бус хоол хүнс,
Соёлын хувьсгал бус шинэчлэл,
Хөл хорих бус эрх чөлөө,
Удирдагчид бус санал өгөх
Худлаа ярих бус нэр төртэй байх,
Минионууд бус ард иргэд" гэжээ.
Харин баруун талын туг дээр, "Оюутнууд, ажилчид, ажил хаялт. Дарангуйлагч урвагч Ши Жиньпинийг зайлуул" хэмээн бичжээ.
Хятадын цахим сүлжээнд эсэргүү үзэлтэй холбоотой аливаа пост, мэдээллийг арилгахын тулд маш их хүчин чармайлт гаргаж, бүх хэлэлцүүлгийг хориглож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарим хаягуудыг хаадаг.
Гэхдээ уриа лоозон арилсангүй. Залуус цензур, хэлмэгдүүлэлт, Ши Жиньпингийн “Тэг ковид” бодлогод бухимдаж, мессежийг өргөжүүлэн түгээх бүтээлч аргуудыг ашиглаж байгаа аж. Тэд нийтийн жорлонд уриа лоозон зурж, Apple-ийн AirDrop функцийг ашиглан метроны зорчигчдод мессеж ашиглан зургийг илгээдэг боловч нэрээ нууцлахаас өөр аргагүй болдог.
Ингэх нь ч аргагүй, тэд төр, засгийн шугамд хөл тавьсан нэгэн үеийнхэнийг хэлмэгдүүлсэн төрөөс айж эмээж, улс төрийн хямралд орж, нэг лидер, нэг нам, нэг үзэл баримтлалтай нийгэмд улс төрийн тэрс үзэлтнүүд болон ганцаардлаа даван туулж байна.
"Баатар" гэж үздэг жагсагчийг цагдаа нар хамгийн сүүлд саатуулж байв. Түүнийг 1989 онд Бээжинд ардчиллын төлөөх жагсагчдыг дарах үеэр танкуудын өмнө зогсож байсан "Танкчин" мөн "Гүүрний хүн" гэж нэрлэдэг.
Б.Бүжлхамаа