Холливудын шүтээн болсон Анна Мэй Вонг АНУ-ын мөнгөн тэмдэгт дээр бичигдсэн анхны Ази Америк хүн болох гэж байна.
АНУ-ын Зоосны газар тус жүжигчний зурагтай 25 центийн зоосыг өнөөдөр буюу аравдугаар сарын 24-ний өдрөөс гүйлгээнд гаргах гэж байгаагаа зарлалаа.
Хятадын анхны Америкийн кино од гэж тооцогддог Вонг театр, телевиз, радио болон 60 гаруй кино бүтээжээ. Тэрээр 1905 онд Лос-Анжелес хотод хоёр дахь үеийн Хятад цагаачдын гэр бүлд төрсөн бөгөөд Technicolor киноны анхны кинонуудын нэгэнд тоглож, Америкийн телевизийн шоуны анхны Ази-Америкийн гол дүрийг бүтээсэн нэгэн юм.
Тэрээр карьерынхаа туршид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах болон хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийг аль алиныг нь даван туулсан юм. Мөн Вонг нь кино урлаг дахь ялгаварлан гадуурхалтын саад тотгорыг эвдэж, Ази жүжигчдийн үе үеийн замыг зассан билээ.
25 центээр гарах энэхүү зоос нь янз бүрийн салбар дахь Америк эмэгтэйчүүдийн ололт амжилтыг тэмдэглэх, алдаршуулах зорилгоор 2022 онд гаргах таван бүтээлийн нэг юм. Энэ оны эхээр АНУ-ын Зоосны газар зохиолч Майя Анжелоу, сансрын нисгэгч доктор Салли Райд, Америкийн уугуул идэвхтэн Вилма Манкиллер, хүний эрхийн үзэлтэн Нина Отеро-Уоррен нарын нэр бүхий зоосыг гаргажээ.
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен "Америкийн түүх, тэр дундаа Анна Мэй Вонг шиг гайхалтай хувь нэмэр оруулсан янз бүрийн нийгэмлэгийн эмэгтэйчүүд, түүчээлэгчидийг нийгэмд таниулж буй энэхүү нийгэмлэгээр би бахархаж байна" хэмээжээ.
AWQ хөтөлбөр нь 2025 он хүртэл жилд таван шинэ зоос гаргах ажээ.
Б.Бүжлхамаа