Үйлдвэрээсээ гараад туршилтын анхны нислэгээ үйлдэж байсан Су-30 байлдааны нисэх онгоц Эрхүү хотын суурьшлын бүсэд унаж осолдсон тухай өчигдөр ОХУ-ын онцгой байдлын яам мэдээлжээ.
Онгоц айлын хувийн орон сууцыг мөргөж унасан байна. Үүний улмаас байшин шатаж, гал унтраагчид ослын газарт ажиллажээ.
Онгоцны хоёр нисгэгч газар дээрээ амь үрэгдсэн бол энгийн иргэдийн амь нас хохироогүй тухай Онцгой байдлын яам мэдээллээ.