44 хоног ажиллаж, хамгийн богино хугацаанд Ерөнхий сайд хийсэн Лиз Трасс албан тушаалаасаа огцорч байгаагаа пүрэв гаригт мэдэгдсэн билээ.
Тэрээр "Би сонгогдсон бүрэн эрхээ биелүүлж чадахгүй нь" гэж товч мэдэгдэл хийсэн юм.
Их Британийн хувьд энэ нь ЕХ-ноос гарах санал хураалтын дараа үүссэн улс төрийн хямрал болов. Тус улс 2016 оноос хойш тав дахь Ерөнхий сайдаа томилох хэрэгтэй боллоо.
Трасс дараагийн долоо хоногт буюу залгамжлагчийг сонгох хүртэл Консерватив намын дарга, Ерөнхий сайдын үүргээ гүйцэтгэх юм.
Трассын халааг авах магадлалтай хүмүүсийн дунд Сангийн яамны канцлер асан Риши Сунак, Парламентын доод танхимын тэргүүн Пенни Мордаунт, Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Бен Уоллес нар яригдаж байна. Зарим хүмүүс Борис Жонсоныг буцааж авахыг хүсч байна.
Английн фунт болон засгийн газрын бондын үнэ инч хэрээтэй өссөн ч зах зээлийн хариу үйлдэл дүлий дүмбэ оргисон хэвээр. Британичууд хямралтай тулгарч, Трасс явахад тайвширч байгаа ч одоо хүртэл нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаа. Харин сөрөг хүчний Хөдөлмөрийн нам бүх нийтийн сонгууль явуулахыг уриалжээ.
Санхүүжилтгүй татварыг өргөн хэмжээгээр бууруулах санал гаргасан нь зах зээлд үймээн самуун үүсгэж, фунтын ханшийг унагасны дараа Трассын улс төрийн амьдрах чадвар суларсан юм.
Эдийн засгийн сорилтод нэрвэгдсэн дэлхийн удирдагчид улс төрийн хямралыг анхааралтай ажиглаж, Трассын зовлон бусад улс орныг өдөөж болзошгүй гэж эмээж байна.
Б.Бүжлхамаа