Орос өчигдөр Украины нийслэл рүү Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцоор довтолж, Украины эрчим хүчний дэд бүтэц болон орон сууцуудад цохилт өглөө. Халдлага өглөөний ачаалалтай үед болсон бөгөөд дор хаяж дөрвөн хүн амь үрэгджээ.
Зүлэг хаддаг машин шиг дуугарч, шүргэлцэх үед дэлбэрдэг Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцыг ОХУ улам ихээр ашиглаж байгааг Украины тал онцолсон юм.
Shahed-136 нисгэгчгүй онгоцууд нь 1500 миль зайн тусгалтай, 80 фунт стерлингийн цэнэгт хошуу тээвэрлэдэг ч удаан боловч онилоход хялбар байдаг байна. Өрнөдийн шинжээчид эдгээрийг ашигласан нь Оросын нарийвчлалтай пуужингийн нөөц багасч байгаагийн дохио гэж үзэж байна.
Украинд ашиглах зориулалттай нисгэгчгүй онгоцыг Орост нийлүүлснийг Иран албан ёсоор няцаасан ч ийм зэвсгийн эхний хэсгийг наймдугаар сард нийлүүлсэн гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв. Украины агаарын цэргийн хүчнийхэн, ОХУ өчигдөр 43 нисгэгчгүй онгоцыг харвасан ч 37-г нь агаарын довтолгооноос хамгаалах системээр устгасан гэж мэдэгдлээ.
Украин Европын холбооноос Ираныг Орост нисгэгчгүй онгоц нийлүүлснийх нь төлөө хориг арга хэмжээ авахыг уриалав.
Өчигдрийн цохилтонд Украины үндэсний эрчим хүчний төв байр, хотын дулааны станц багтсан бөгөөд энэ нь Оросын эрчим хүч болон бусад гол үйлчилгээг өвлийн улиралд гацаах гэж байгааг илтгэж байна.
Үүнээс гадна ерөнхийлөгч Владимир Путин ирэх хоёр долоо хоногийн дотор цэрэг татлага дуусна гэж зөгнөснөөс хэдхэн хоногийн дараа Москва хотод цэрэг татлагын төсөл хэрэгжүүлэх квотдоо хүрсэн хэмээн мэдээлэв.
Б.Бүжлхамаа