Нидерландын нийслэл Амстердамаас нэг цаг орчмын зайд орших энэхүү ирээдүйн уран зөгнөлөөс гаргаад ирсэн мэт бөмбөрцөг хэлбэртэй байшингуудын бол үнэндээ хүн одоо амьдарч буй тосгон юм.
Холоос харахад Болвонингений бөмбөгөр гольфын бөмбөг мэт харагддаг ч ойртоод харвал Голландын зураач, уран барималч Дрис Крейжкампын архитектурын шилдэг бүтээл ажээ. 1984 онд баригдсан байшин бүр нь нарны гэрлийг аль бол аль өнцгөөс оруулах дугуй цонхтой, дотроо гурван давхартай. Хамгийн доод давхарт нь унтлагын өрөө байрлах бол дунд давхарт нь ариун цэврийн өрөө, дээд давхарт нь зочны өрөө байрлана.
Энэхүү цогцолборын зорилго нь оршин суугчдыг байгальд илүү ойртуулах явдал юм.
Тиймдээ ч тосгон байгалийн үзэсгэлэнт канал дээр баригджээ. Хэдийгээр загвар зохион бүтээгч нас барсан ч түүний өв залгамжлал өнөөг хүртэл оршсоор байна.