Өнгөрсөн есдүгээр сард 200 жилийн түүхт Их Британий өдөр тутмын The Guardian хэвлэлд “Говийн Бүсгүй” нэрт баримтат кино цацагдлаа.
Монголын эдийн засгийн гол түлшийг тэвшин дээрээ зөөж буй тэдний үнэн төрх бол бидний түүх юм. Мянга мянган эрчүүдтэй өрсөн зам дээр зүтгэх С.Майхүү бүсгүйн бодит түүхээр дамжуулан монголын уурхайгаас Хятад руу чиглэсэн нүүрсний их нүүдлийг харуулав. Энэ зам осол аваар ихтэй, орчин нөхцөл муу, эрүүл ахуйн шаардлага хангаагүйн дээр, одоо ковидын хямралт цаг үетэй тулгарчээ. Жолооч нар хил дээр хорио цээрийн дэглэмтэй хүнд өдрүүдтэй хэрхэн нүүр тулж буйг үзэгч та харах болно. Мөн үүний зэрэгцээ уул уурхайн өсөлтөөс үүдэлтэй хүмүүсийн амьдралд болон байгаль орчинд учруулж буй үр дагаварыг баримтат киногоор харуулсан байна.
Эх сурвалж: The Guardian