Өчигдөр болсон Коммунист намын их хурал дээр хоёр цаг орчим үргэлжилсэн илтгэлдээ Ши Жиньпин хатуу ширүүн хаанчлалаа хамгаалж, өөрийгөө улс орноо тахал өвчнөөс аварсан, Хятад улсыг отож буй аюул, тодорхойгүй байдлаас удирдаж чадах удирдагч хэмээн танилцуулав.
Гурав дахь удаагаа удирдагчаар сонгогдохоор зэхэж буй Ши Жиньпин өөрийн тайландаа засгийн эрхэнд авлига хээл хахуульд идэгдсэн албан тушаалтнуудын эсрэг кампанит ажил, байгаль орчныг цэвэрлэх, Хонг Конг дахь засгийн газрын эсрэг жагсагчдыг нухчин дарах зэрэг түүхэн амжилтуудыг авчирсан гэж мэдэгдэв.
Хэдийгээр Ши Жиньпин АНУ-ын нэрийг онцолж дурдаагүй ч түүний дэлхийн бусад том гүрэнд үл итгэх байдал нь ирээдүйд учирч болзошгүй саад тотгорыг сануулах маргаангүй дүр зураг байв.
Тэрээр "Бороо орохоос өмнө байшингаа сайн засварлаж, хүчтэй салхи, давалгаа, тэр ч байтугай аюултай, шуургатай тэнгисийн томоохон сорилтод бэлдэх хэрэгтэй" гэж хэлжээ.
Ши Жиньпин ийн хэлсэн үг нь намын удирдлагад тулгарч буй үзэл суртлын болон геополитикийн бүх сорилтыг устгаж, эдийн засгийн хөгжлөөс холдож, аюулгүй байдлын төлөөх намынхаа анхаарлын төвд байгаа хөдөлгөөнийг илэрхийлэв.
Түүний удаан үргэлжилсэн хэлсэн үгнээс гол цөмийг нь базвал:
-
Эдийн засгийн талаар хэлсэн үгэнд түүний санал болгоомжтой бөгөөд тодорхойгүй үг хэллэгтэй байсан нь Марксыг зах зээлээс илүү сайшааж байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдыг түгшээхээс зайлсхийхийг хүссэн өнгө аястай байв.
-
Ковидын талаар: Ши тус улсын "Тэг ковид" бодлогыг ололт гэж иш татсан нь ковидын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ ойрын хугацаанд лавтай арилахгүй гэсэн дохио юм.
-
Тайваний тухай: Ши Жиньпин Тайваньтай энх тайвнаар нэгдэхийг хүсэж байна гэж хэлсний дараа төлөөлөгчид чин сэтгэлээсээ алга ташив. Гэхдээ тэр "бид зэвсэгт хүч хэрэглэнэ гэж хэзээ ч хэлэхгүй, гэхдээ шаардлагатай арга хэмжээг авах боломжтой" гэж тодорхой хэлэв.
-
Технологийн тухайд: Шинжлэх ухаан, технологийн инноваци нь улс орны өсөлтийн гол хэсэг байх болно гэж Ши Жиньпин хэлээд шинжлэх ухааны судалгааг онцолж, улс гол санаачлагыг удирдан чиглүүлэх болно гэдгийг баттай нотолж байна.
-
Олон улсын харилцааны талаар: Тэрээр Хятадын гадаад бодлогыг барууныхны "далайх" болон ивээх үзлийг хамгаалж чадсан цуврал амжилт гэж тодорхойлсон. Тэрээр мөн Хятад улс НҮБ зэрэг байгууллагуудаар дамжуулан дэлхийн үйл хэрэгт шууд нөлөө үзүүлэхийг уриалав.
Б.Бүжлхамаа