x

Орос-Украины дайн: Цөмийн аюулын эрсдэл бий болсон уу?!

Редакцийн зүгээс Орос-Украины дайны үйл явцын талаар олон нийтэд цэгцтэй мэдээлэл өгөх үүднээс дайны үйл явц, оролцогч талууд болон НҮБ, дэлхийн улс орнуудын байр суурийн талаар цуврал мэдээллүүдийг бэлтгэн хүргэхээр төлөвлөж байна.

Энэхүү цувралыг бэлтгэхдээ дайны оролцогч талуудын аль нэг талыг дэмжсэн агуулга оруулахгүй, зөвхөн дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд болон бие даасан шинжээчдийн дүгнэлт, бие хүмүүсийн байр суурийг нийтлэлчийн санаа бодлыг тусгахгүйгээр хүргэхийг эрмэлзэх болно.

Түүнчлэн, Орос-Украины дайны эргэн тойронд өрнөж буй үйл явдалд Монгол улсын Засгийн Газрын байр суурь, түүний үр дагаврын талаарх дүгнэлтүүдийг хүргэх юм.

ОХУ Украйны дөрвөн мужийг өөртөө нэгтгэх шийдвэр гаргасан нь олон улсын эсэргүүцэлтэй тулгарав

ОХУ Украины нутаг дэвсгэрт халдсан дайн өрнөсөөр байгаа ч есдүгээр сарын сүүлчээр Украйны Херсон, Запорижжя, Донецк, Луганск зэрэг дөрвөн мужид эдгээр мужууд дахь Оросын зохион байгуулсан засаг захиргаанаас бүх нийтийн санал асуулга явуулсан билээ. Уг санал асуулгын үр дүнг үндэслэн ерөнхийлөгч Путин есдүгээр сарын 30-нд Украйны дээрх мужуудыг ОХУ-д нэгтгэсэн тухайгаа зарласан.

Энэхүү санал асуулгыг дэлхийн олон улс орнууд эсэргүүцэж байгаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий ассемблей санал хураалт явуулсан. Эдгээр дөрвөн мужийг ОХУ хүчээр нэгтгэснийг буруутгасан тогтоолыг батлах НҮБ-ын санал асуулгад 143 орон ОХУ-ыг буруутгасан санал өгсөн бол таван орон ОХУ-ын шийдвэрийг дэмжсэн санал өгчээ. Дэмжсэн орнуудад ОХУ-аас гадна Беларус, Хойт Солонгос, Сири болон Накарагуа улс багтаж байна. Харин 35 улс санал өгөхөөс татгалзсан буюу санал асуулгад оролцоогүй үлдсэний нэг нь Монгол Улс байв. Украйны зарим мужуудыг ОХУ-д нэгтгэсэн энэхүү үйл явцыг буруутгаж буй шалтгаан нь НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улсын газар нутагт цэрэглэн халдаж, олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа юм.

ОХУ-ын зохион байгуулсан засаг захиргааны бүтцийг олон улс орон ОХУ-ын хүүхэлдэйн засгийн газар гэж нэрлэж ирсэн бөгөөд Украинд бүх нийтийн санал асуулга зохион байгуулах эрхгүй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн уг санал асуулга явуулсан бүс нутгуудын иргэдийн олонхи нь дайнаас дүрвэсэн, санал асуулгад оролцсон иргэд нь хүүхэлдэйн засгийн ажилтнууд олон дахин санал өгсөн, хөндлөнгийн ажиглагч байхгүй зэрэг шалтгаанаар барууны хэвлэл мэдээллүүд “бүх нийтийн санал асуулгын шаардлагад нийцээгүй “sham” буюу хуурамч санал асуулга хэмээн нэрлэх болсон. Дашрамд дурдахад одоо ч тус бүс нутгуудад дайн өрнөж, томоохон суурингуудад ОХУ-ын талаас цохилт өгсөөр байна.

Үүний зэрэгцээ ОХУ-ыг хууль бусаар Украйны газар нутгийг өөртөө нэгтгэснийг буруутгасан НҮБ-ын Ерөнхий ассемблейн тогтоолын төсөлд Монгол Улс түдгэлзсэн нь олон улсын тавцан дахь Монгол улсын байр суурийг улам тодорхойгүй болгож байна. Учир нь тус тогтоолын төсөлд эсрэг санал өгсөн орнуудын дунд ардчилсан орон байхгүй, түдгэлзсэн санал өгсөн орнуудад ч ардчилсан орон бараг үгүй байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр DW телевизид өгсөн ярилцлагадаа тус тогтоолын төслийн талаар асуусан асуултад “Бид асуудлыг энхийн замаар шийдвэрлэх нь зөв гэж үзэж байгаа. Үүнд НҮБ-ын гишүүн орнуудын дэлхийд нөлөө бүхий удирдагчид анхаарах хэрэгтэй” гэсэн нь НҮБ-ын санал хураалтад түдгэлзсэн Монгол улсын байр суурийг илүү тодорхой болголоо гэж барууны хэвлэлүүд үзэж байна. Олон нийтийн сүлжээгээр Л.Оюун-Эрдэнийн DW сувгаар илэрхийлсэн байр суурь нь Монгол улс Оросын талыг баримталж байгааг тод харууллаа гэсэн сэтгэгдлүүд зонхилжээ.

Цөмийн дайн болох уу?

ОХУ-ын ерөнхийлөгч Путин дээрх дөрвөн мужийг ОХУ-д нэгтгэснийг мэдэгдэх үеэрээ “ОХУ-ын нутаг дэвсгэрт халдсан тохиолдолд бүх боломжит зэвсэг ашиглах болно гэж мэдэгдсэн нь олон улсад шуугиан тариад байна.

Энэ хүрээнд яригдаж байгаа гол асуудал нь бүх төрлийн зэвсэг гэдэгт цөмийн зэвсэгийг оруулж хэлсэн эсэх, дээрх муж улсуудад үргэлжилж байгаа дайныг ОХУ-ын нутаг дэвсгэрт халдсан тохиолдол гэж үзэх үү, цөмийн зэвсэг хэрэглэвэл тактикийн түвшинд үү, эсвэл стратегийн түвшний цөмийн зэвсэг хэрэглэх үү зэрэг юм.

Гэхдээ цэргийн шинжээчдийн дүгнэж байгаагаар ОХУ-ыг стратегийн цөмийн зэвсэг хэрэглэх магадлал маш бага, зарим нь бүр хэрэглэх чадамжгүй гэж дүгнэж байна. Харин тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл нэмэгдэж буйтай санал нэг байгаа юм.

ОХУ-ын гадаад хэргийн сайд асан Андрей Козыров мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Путин олон нийтэд хандсан мэдэгдэл хийх үеэрээ НАТО-ийн гишүүн орон болох Норвегид савласан ус тавьж, баруунд үйлдвэрлэсэн хувцас өмссөн байна. Путин эрүүл мэнддээ анхаарч сайхан амьдралд дурладаг хэвээрээ байна. Хэдэн хүүхэдтэйг нь бид мэдэхгүй ч, ерөнхийлөгч Путин хүүхдүүдтэй. Эрүүл амьдрахыг хүсдэг, сайхан амьдралд дурладаг. Үр хүүхэдтэй хүн амиа хорлох алхам хийх үү? Би Путиныг стратегийн цөмийн бөмбөг хэрэглэж амиа хорлоно гэж бодохгүй байна” хэмээн ярьжээ.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Байден CNN-д өгсөн ярилцлагадаа ОХУ-ын ерөнхийлөгч Путин бол Украйныг эзлэх талаар маш буруу тооцоолсон рационал оролцогч, Путиныг цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэхгүй байна гэж мэдэгджээ.

Эдгээр мэдэгдлүүдээс үзвэл ОХУ-ын хувьд стратегийн түвшний цөмийн зэвсэг хэрэглэх магадлал харьцангуй бага гэж үзэж болохоор байна. Харин тактикийн түвшинд цөмийн зэвсэг хэрэглэх, эсвэл цөмийн цахилгаан станцыг бөмбөгдөх эрсдэл нэмэгдэж байгаатай талууд санал нэг байгаа юм. Тийм ч учраас НАТО-гийн гишүүн орнууд цөмийн зэвсэгтэй цэргийн хамтарсан сургуулилтад бэлтгэж эхэлжээ. Энэ нь сүүлийн дөчин жилийн хугацаанд болж байгаагүй үйл явдал бөгөөд зарим шинжээчид цөмийн дайнд тулж ирснийг анхааруулж буй нэг дохио гэж үзэж байгаа юм.

Ч.ГАРЬД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top