Хогийн цэгт ялзарсан хүнсний хог хаягдал нь метан хий ялгаруулж, дэлхийн нэмэх хэмд хурдан нөлөөлдөг. Дэлхийн хэмжээнд хүнсний хог хаягдал нь дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын 8-10 хувийг эзэлж байгаа ба энэ нь агаарын тээврээс ялгарах утаанаас дор хаяж хоёр дахин их байна.
Гэхдээ хоол хүнс заавал ялзраад хог дээр үсрэх албагүй. Гэвч тариалсан, тээвэрлэсэн, борлуулсан хүнсний 31 хувь нь хаягддаг байна. Дэлхийн дулаарлыг удаашруулж, хүмүүсийг тэжээхийн тулд засгийн газар, бизнес эрхлэгчид хоол хүнсээ бага үрэх янз бүрийн арга бодож байна гэж Таймсын нийтлэлч Сомини Сенгупта бичжээ.
Калифорнид хүнсний дэлгүүрүүд идэж болох боловч хаях гэж буй хоолыг хандивлах боломжтой болжээ. Мөн Британи дахь супермаркетуудын сүлжээнүүд бүтээгдэхүүний дуусах хугацааг хассан байна. Харин Өмнөд Солонгост хүнсний хог хаягдлыг хогийн цэгт хаяхыг зогсоох кампанит ажил 20 орчим жил үргэлжилж байгаа юм.
Өмнөд Солонгос дахь хүнсний хаягдал 2010 онд өдөрт бараг 3400 тонн байсан бол 2019 онд ойролцоогоор 2800 тонн болж буурчээ. Хамгийн сүүлийн туршилтаар засгийн газар өрх бүр сард яг хэдий хэмжээний хүнсний хаягдал хаяж байгааг хэмждэг радио давтамжийн мэдрэгчээр тоноглогдсон хогийн савыг гаргажээ.
Б.Бүжлхамаа