НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ Украины дөрвөн мужийг хууль бусаар өөртөө нэгтгэхийг оролдсоныг буруушааж, дэлхийн улс орнуудад үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалсан тогтоол баталлаа.
Энэхүү тогтоолын төсөл дээр НҮБ-ын ерөнхий ассамблей өчигдөр санал хураалт явуулсан бөгөөд НҮБ-ын гишүүн 193 улсын 143 нь уг тогтоолыг дэмжсэн байна. Харин манай улс татгалзсан санал өгчээ.
ОХУ-ын гол түнш болох Хятад, Энэтхэг улсуудаас гадна хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд, Африк, Конго, Казахстан, Узбекистан зэрэг улсууд түдгэлзсэн байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тогтоолыг дэмжсэн 143 улсад талархал илэрхийлээд эзлэгдсэн бүх газар нутгаа буцааж авахаа амлажээ.